Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр /2022.11.30/ Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан хоёр зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болж улмаар малчин А /23 настай, эрэгтэй/ цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл иргэн А нь эхнэр охины хамт алга болсон дуудлагыг анх тус сумын Засаг даргын Тамгын газраас арваннэгдүгээр сарын 30-ны 08.00 цагийн үед Хилийн цэргийн 0130 дугаар ангид мэдэгджээ. Улмаар эрэн хайх ажиллагааг нэн даруй эхлүүлж, тус өдрийн 09:50 цагийн орчимд иргэн А-ын эхнэр, нэг настай охины хамт машиндаа бээрсэн, захын эрхтэн хөлдсөн байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлсэн байна.
Харин 23 настай А нь тусламж дуудах зорилгоор эхнэрээ охины хамт машиндаа үлдээгээд явсан ч машинаасаа 3 км зайд осгож нас барсан байдалтайгаар олдсон байна.
Иймд иргэд хол замд явахдаа автомашины техник бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж явах болоод болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэхийг анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна