Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн хүнд суртлыг бууруулах
үүднээс Lavlagaa.E-Mongolia.mn системийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ.
Тэгвэл Төрийн банк салбараа түүчээлэн энэхүү системийг ашиглаж эхэллээ.
Ингэснээр Төрийн банк харилцагчдаасаа цаасаар лавлагаа мэдээлэл
авахаа больж байгаа аж. Монгол орон даяар 500 орчим салбар нэгжтэй Төрийн
банкны хувьд цахим банкны хэрэглээг нэмэгдүүлэх, цаасгүй технологийг
нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд Lavlagaa.E-Mongolia.mn
системд нэгдсэнээр иргэд банкнаас үйлчилгээ авахдаа цаасаар лавлагаа, баримт
бүрдүүлэх шаардлагагүй болж байгаа юм.
Энэхүү систем нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Авто Тээврийн
Үндэсний Төв, Гаалийн Ерөнхий Газар, Эрүүл Мэндийн Яам, Хөдөлмөр, Халамж
Үйлчилгээний Ерөнхий газар болон Татвар, Цагдаа, Нийгмийн даатгал, Газрын
алба зэрэг төрийн байгууллагуудын 69 төрлийн лавлагааг цахимаар авах
боломжтой юм байна. Төрийн банк Lavlagaa.E-Mongolia.mn системд нэгдсэн нь
иргэдийн талархлыг хүлээгээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна