"Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг хаах нь Хятадын гаалийн хяналтын бүсийг дэмжсэн бодлого болно. Манай хяналтын бүс идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар энэ жил экспортлох 23 сая тонн нүүрснээс 47 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Чухам л хамгийн ашигтай, үр өгөөжтэй боомт гэж ам уралдуулан ярьцгааж, гаалийн ажилтнууд жагсах дээрээ тулж хэвлэлийн хурал зарлаж байж билээ. Энэ бол 2017 оны 8 дугаар сар.
Үүнийг дурдахын учир нь тэртээ 5 жилийн өмнөөс л энэ боомтоор тэр тусмаа “Гаалийнханд учир ургаж” буйг Засгийн газрын зүгээс харж татан буулгах шийдвэр гаргаж байж гэж харагдаж буй юм.
Гэтэл өнөөдөр тус боомтыг тэр чигт нь татан буулгана гэх яриа гарсан. Энэ нь нэг талаасаа “Нүүрсний хулгай гаарсан учраас татан буулгаж байна” гэх ч нөгөөтэйгүүр нүүрсний хулгайд 100 гаруй улстөрч оролцсон учраас тэдний эрх ашигт нийцүүлж байна гэж харагдаж байгаа юм.
Тэгвэл хулгайчаа барихгүй яагаад боомтыг тэр чигт нь татан буулгана гэж. Улстөрчдийн оролцоотой энэ том хулгайч нарын сүүдэр жирийн иргэдийн амьдралд ямар тусахыг Замын-Үүдийн боомтоор ард иргэдийг тээвэр хийлгэхгүй болсон шийдвэрээс харж болно.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд байх энэ боомтыг татан буулгах бус нүүрсний хулгайч нарынхаа бүлэглэлтэй тэмцэх нь илүү шударга, илүү үр дүнтэй ажил болно гэдгийг дээр дооргүй мэдэж байгаа.
Монголын тал энэ олон жил мэдэхгүй, мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн ханцуй дотроо наймаалцсан шигээ байхад харин ч Хятадын гаалийнхан бидэнд хулгайч нарыг нь илчлээд өгчихсөн шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Турк руу Монголоос 35 хүний бүрэлдэхүүнтэй баг явна
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд хилийн хориг тавилаа
Яллагдагчид хүсэлтээ өг
Ховдод өсвөр насны охин амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
Ё.Баатарбилэг гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжих хэрэгт яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүллээ
Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ
66.181.161.5
Mongol humuusiin neg hund nogdoh or 33say gj bsn
Хариулах66.181.161.5
Hagartlaa bayjsan golognvvd.Neg heseg ni amidral ni doroi bhad neg heseg ni Bur Dendvv bayjsan.Mongolchuud bugdeeree niileed bosood sdanuudiig zailuulwal taarna
Хариулах103.26.193.103
huhai muu lalruudig ungaagad erunhiilugcin zasaglaltai boloh heregtei!!
Хариулах66.181.161.5
Yg zow iim hulgaichuud hereggui nowshnuud