“Барилгын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.11.29/ “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын БАРИЛГАЧИН танхимд боллоо.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллүүд, инженерүүд, зураг төсөл зохиогч нартай уулзаж, саналыг нь сонслоо.
"Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга" 2016 онд батлагдсанаас хойш 11 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Энэ удаад хуульд өөрчлөлт оруулах шаардлагуудын тухайд, Барилгын салбарт төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөө шинээр батлагдсан, мөн салбарын хөгжлийн урт, дунд хугацааны хөгжлийн стратегийн баримт бичиг өргөн баригдсантай холбоотой. Мөн Монгол Улсын хөгжлийн гол чиг хандлагыг тодорхойлсон “Алсын хараа -2050” бодлогын баримт бичигтэй тус хуулийг уялдуулах, мөн төрийн үйлчилгээний цахимжилт, ковид цар тахалтай холбоотойгоор шинэ зохицуулалтуудыг хуульд тусгах нөхцөл үүссэн гэдэг дээр талууд санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа