Түр болон удаан зогсох хориотой газар зогссон автомашинуудыг ачих журам батлагдан хэрэгжсэнээс хойш хэл ам тасрахгүй байсаар өдийг хүрэв.
Иргэдийн зүгээс хүний машин ачихаар отож суудаг ачилтын компанийн ажилтнуудыг ч бас угтаж шалгадаг баймаар байна гэх гомдол тасардаггүй. Машин дотор хүүхэд байхад ачдаг, хүний машин ачих явцдаа эвдрэл гэмтэл гаргадаг гээд тоочвол олон асуудал гаргадаг нь үнэн. Угтаа бол машин дотор амьтан, хүн байвал ачихыг хориглодог.

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам
Мөн хамгийн чухал нь журамдаа бол цагдаагийн дуудлага, зөвшөөрлөөр машиныг ачих зохицуулалттай. Гэтэл иргэн цагдаагаас үнэхээр зөвшөөрөл өгсөн эсэхийг мэдэх боломж олголгүйгээр ачаад явчихдаг. Бас тухайн машины эзэн нь ирчхээд байхад ачаад явдаг. ХЗДХЯ-ын ТНБД П.Сайнзориг хүртэл эзэн нь ирсэн машиныг өгөх ёстой гэх тайлбар хэлсэн байдаг. Гэтэл журмаас давсан эрх мэдэл ачилтын компаниуд эдэлдэг байж болохгүй.
Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам
Манай улсад машин ачих, тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг 17 компани бий. Тэгвэл эдгээр компанийн үйл ажиллагаанд ч гэсэн хяналт тавих шаардлага байгааг харж болно. Журмаас давсан мөнгөний сонирхол тэдэнд байх ёсгүй. Энгийнээр хэлэхэд ачилтын компаниудыг эмхэлж цэгц хэрэгтэй байна.

Машин ачилтын үйлчилгээ үзүүлдэг ААН-үүд
Нөгөө талаар дэд бүтэц, нийтийн тээвэр, авто зогсоолын асуудлаа ч шийдээгүй байж авто ачилтын бизнесийг төр хөхүүлэн дэмждэг нь ашиг сонирхлын зөрчил байна гэх хардлагыг төрүүлж байна. Хөгжингүй орнууд шиг түгжрэлийн асуудалгүй, хаана ч хүртээмжтэй зогсоолтой бол хэн ч дүрэм журам зөрчиж, эд хөрөнгө санхүүгээрээ хохирохыг хүсэхгүй. Эхлээд төр засаг өөрөөс шалтгаалах хотын хөгжлийн асуудлаа шийд дараа нь иргэддээ шаардлага тавь.
Хатуу хэлэхэд ачилтын компаниудыг тэжээх гэж зөвшөөрөлгүй газар машинаа тавиад орхидоггүй, тавихаас өөр сонголтгүй болохоор үүнээс өөр арга байдаггүй. Хөгжиж чадаагүй хотын балгаар иргэд хохирох ёсгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
192.82.85.24
Ard ni tsagdaagin tetgevert garsan hurandaa nar bdg sh dee..
Хариулах64.119.24.116
Achiltiin kompaniig tatan buulga tor mashin zogsoh talbaitai bolgoh estoo
Хариулах