Өчигдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарсан бол өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42-оос -47 хэм, өдөртөө -29-өөс -34 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36-гаас -41 хэм, өдөртөө -24өөс .-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18-аас -23 хэм, өдөртөө -9-өөс -14 хэм, бусад нутгаар шөнөдөө -29-өөс -34 хэм, өдөртөө -19-өөс -24 хэм хүйтэн байх төлөвтэй байна.
Мөн өнөөдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -39-өөс -41 хэм, бусад хэсгээр -32-оос -34 хэм, өдөртөө -23-аас -25 хэм хүйтэн байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.
Хүйтний эрч чангарч цас орж цасан шуурга шуурч байгаа учраас их хэмжээний цас орж байгаа тухайн орон нутаг руу зорчихгүй байх, онцгой шаардлагаар зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна