2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр PERENNEBELL компанийн SOMEBYMI нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд БНСУ-ын “GLOBAL SHARE” олон улсын байгууллагаар дамжуулан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Түлэгдэлтийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн эмчилгээний зардалд зориулан мөнгөн тусламж үзүүллээ.
Тус үйл ажиллагаанд ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, Түлэгдлийн эмнэлгийн дэд захирал О.Хишигсүрэн, GLOBAL SHARE олон улсын байгууллагын Монгол дахь мэргэжилтэн А.Найгалмаа нар оролцлоо.
ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах энэ үеэр “ГССҮТ-ийн харьяа Түлэгдлийн төв эмнэлэг нь энэ сард шинэ байрандаа орж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэ үед өвчтөнүүдэд хандив өргөсөн танай хамт олонд талархал илэрхийлье.
Түлэгдлийн эмчилгээ нь гарах зардал өндөртэй тул ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор түлэгдэлтийн эмийн эмчилгээг 867.000 – 2.6 сая төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 1 – 20.8 сая төгрөг болдог. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг. Гэсэн хэдий ч эмчилгээний дараа гарах зардал өндөр байдаг. Тиймээс бид энэхүү мөнгөн хандивыг амьдралын түвшин тааруу түлэгдсэн өвчтөнүүдийн эмчилгээнд зарцуулна.” гэдгийг энэ үеэр онцоллоо.
Ташрамд дурдахад Түлэгдэлтийн төв нь 60 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, хэвтэн эмчлүүлэх 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд түлэгдэлт, осголт, хөлдөлт, түлэгдлийн дараах нөхөн сэргээх мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлж ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна