Өнөөдөр төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Монгол Улсын газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол, Хүний гавъяат эмч цол, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль шагналыг гардуулж өглөө.
“Хүний гавьяат эмч”- ээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго, Дэльфин Эйч эмнэлгийн захирал Г.Дашбалжин, Өмнөговь аймгийн Номгон сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч С.Буянцэцэг.
“Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан”-аар Монголын анагаах ухааны академийн академич, УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан Д.Туяа.
“Алтан гадас одон”-оор хүүхдийн их эмч Д.Энххүрээ, Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн мэс заслын сувилагч С.Цэндсүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл Мэндийн Яам, Улсын онцгой комисс эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр
“Цэргийн хүндэт медаль”-аар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Зүрх судасны эмч Г.Очирчимэг.
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Аюурвед-Энх эмнэлгийн сувилагч Ч.Даваахүү нар шагнагдлаа.
Эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлэн шагнал хүртсэн эмч, сувилагч нартаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.160.118
Jinhene hudulmurch, goo uzesgelentei , daruuhan turhtei goyomsog mundag emegteig tanihgui ch mash hundelj bishirch yvdag
Хариулах