Филлер тариа тариулснаас нүд нь сохорч, хараагаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, гоо сайхны эмнэлгүүдээс хамгийн томд тооцогдон яригдаж, тэр хэрээр нийгмийн сүлжээнд сурталчилгаагаа хийдэг Синдерелла гоо сайхны эмнэлгийн Олимп хотхоны салбарт өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр уг хэрэг гарчээ.
Герман улсад амьдарч байгаад ирсэн, 36 настай иргэн З тухайн өдөр Синдерелла эмнэлэгт бүтэн нүүрний филлер тарилга хийлгүүлсэн ба энэ үеэр иргэний нүд хараагаа алджээ. Ингээд тарилгыг зогсоож, Улсын Гуравдугаар төв эмнэлэгт яаралтай очсон боловч “хараагаа алдсан, эмчлэх боломжгүй” гэсэн хариу авсан байна. Тухайн тарилгыг Синдерелла эмнэлгийн арьс гоо заслын эмч Анагаах ухааны магистрант М тарьсан аж.
Хохирогч З хараатай үлдсэн нүдээ хамгаалж үлдэх, эрүүл мэндийн бусад хор хохирол учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Герман улс руу яаралтай явжээ. Синдерелла эмнэлэг нь долоон салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг ба хүний хараа алдсан асуудал гарсан Олимп салбар нь өнөөдрийг болтол хэвийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Нэгэн эх сурвалжаас уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагааг зогсоож магадгүй байгаа гэсэн хариу өгчээ.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гэмтлийн зэрэг тогтоох шинжилгээ хийгээд байгаа аж. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс бид тус эмнэлэгтэй холбогдсон ч тайлбар өгөхөөс татгалзлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
192.82.88.219
Энэ эмнэлгийг хаагаачээ. Хүмүүсээ тийшээ битгий зүглээрэй. Муу ёрын эмнэлэг байна.
Хариулах103.229.120.156
Эндхийн шивээсчин авгай хэдэн хүний хөмсөгөөр тоглох вэ бузар
Хариулах103.26.193.172
hajuud n baidag labrtord buh shinjilgeeg n uguulched daraa n tusgai zuvshuurulgui geed haagdchihsan baisan tusgai zuvshuurul gj baidag ymuu emnelegd n ch ter labrtord n ch gesen ymr ch batlagagaagui
Хариулах