Сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх Ж.Сүхбаатар сайдын захирамжийг хотын дарга дэмжжээ

Moderator
2022/11/25

Сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх Ж.Сүхбаатар сайдын захирамжийг хотын дарга Д.Сумъяабазар дэмжжээ. 

Тодруулбал, Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч дараах захирамжийг гарчээ.

1.1.төрийн болон төрийн бус өмчийн бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар хичээллүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Нийслэлийн Боловсролын газар (Б.Амартүвшин)-т;
1.2.эмнэлэг, цагдаа, онцгой байдал, инженер хангамж, дэд бүтцийн чиглэлээр байнгын бэлэн байдлыг ханган ажилладагаас бусад нийслэл, дүүргийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдын 60-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 10 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэл, дүүргийн төрийн захиргааны болон харъяа байгууллагын удирдлагуудад;
1.3.замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор зорчилт хөдөлгөөний ачаалал ихтэй гудамж, замын уулзварт тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах, чиглэлийн тээврийн хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохио бүхий тээврийн хэрэгслүүдийг үндсэн чиглэл, маршрутын дагуу зорчилт хийхийг дэмжих зохион байгуулалтын арга хэмжээ авч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (Ц.Ариунболд), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т тус тус;
1.4.замын хөдөлгөөний урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах үеэр болон хаасан гудамж, замуудад нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Р.Отгонжаргал)-т, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (Д.Ганболд), “Нийслэлийн Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ (Б.Мөнхцэцэг)-т болон дүүргүүдийн Засаг дарга нарт;
1.5.замын хөдөлгөөний цогц үйл ажиллагааны цаг үеийн зохион байгуулалтыг удирдаж ажиллахыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар (Ц.Ариунболд), “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ (С.Адъяасүрэн)-т тус тус;
1.6.цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор авах арга хэмжээний талаар иргэдэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар /Г.Хонгорзул/-т.
2.Байгууллагын үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулахгүйгээр ажилтан, албан хаагчдын 50-аас доошгүй хувийг болон жирэмсэн эмэгтэй, 12 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцгийг гэрээс нь цахимаар ажиллуулахыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зөвлөсүгэй.


Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.42
    2022/11/27

    Энэ 2-г даруй огцруулах хэрэгтэй! Асуудлын мен чанарыг олж шийдэхэд тархи толгой нь унэндээ хурэхгуй, бусад салбарт ч гай болж эхэллээ!!!

    Хариулах
  • 122.201.31.230
    2022/11/26

    Мэдээж машинтай бололцоотой хүмүүст бол хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөд асуудалгүй байх. Харин өрхийн орлого бага, нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийн хувьд асуудал их байх нь гарцаагүй. Тиймээс эд өвлийн хүйтэнд бодох л асуудал. Төрийн бодлого зөв бол түмэн олон өвчин эмгэгт өртөх нь мэдээж бага л байна. Төрийн бодлого гаргагч нар ямар хувилбар сонгохоос шалтгаална. Ядаж л нийтийн тээврээр зорчих 1-р эгнээгээр нэг ч хувийн авто тээврийн хэрэгслийг явуулахгүйгээр зогсоолыг нь шийдвэрлэх хэрэгтэйшд. Энэ олон шинэ өндөр барилга барьж яах гэж байгаа юм. Хөдөө орон нутагтаа аймаг, сум багтаа бариач. Яагаад хот ачаалалаа дийлэхгүй байхад хотод зөвшөөрөл олгоод байна. Нүд нь харахгүй, чих нь сонсохгүй байгаа хэрэг үү? Өндөр барилга барилаа гээд яаралтай тусламжаар очиход бид жишээ нь галын машин очоод тусламжаа үзүүлж чадах уу? хийсэн судалгаа байна уу? гэх мэт олон зүйлийг асуухад хариулт байна уу? эргээд нэгийг бодоорой.

    Хариулах
  • 202.55.188.44
    2022/11/26

    юу ч гэсэн үг юм сав л хийвэл хорино бооно сургууль цахим боллоо гээд түгжрэл багасах уу одо цаг үетэйгээ зоциж амьдарсан нь дээр дэ хүүхдүүд бүр сурах идэвхигүй боллоо

    Хариулах
  • 64.119.24.173
    2022/11/26

    haniad ihte korono c ymu haniadc ymu medgdhgui hetsu bhd online oryoo hicl surgulias iluu erul mnde bodmr bna

    Хариулах
  • 59.153.114.164
    2022/11/25

    Online oor oryoo gada haniad

    Хариулах
  • 103.57.95.48
    2022/11/25

    -22 градус гэж л харагдаад байхын хэдэн градус хүрэх гээд ийм шийдвэр гаргах гээд байгаан бол хачин шийдвэр бэ яасан

    Хариулах
  • 66.181.161.88
    2022/11/25

    Зөв шүү ханиад томууны цаг үеэр амарсан нь дээр.

    Хариулах
  • 103.140.11.69
    2022/11/25

    bga angi tsetserleg hawar zundaa bwal

    Хариулах
  • 103.140.11.69
    2022/11/25

    onlian bish shuud amroo neriin hor olianaar yum surahgve yr ni owoldoo ameaagaad hawar zundaa hicheelelwel yadiin boloo oyutan ahlah angiudaa owol baga angi tsetserleg owol bwal zvgeer yum bishvv

    Хариулах
  • 66.181.161.98
    2022/11/25

    Хаан шиг эрх мэдэлтэй хотын дарга юм даа.боловсролын сайд нь дэмжихгүй гээд хэлсэн байсан.

    Хариулах
  • 66.181.161.78
    2022/11/25

    huihdiin eruul mend nen chuhal

    Хариулах
  • 66.181.161.78
    2022/11/25

    amraasan ni deeree surguuli ni hol huuhduud zondoo baigaashd

    Хариулах
  • 202.55.188.123
    2022/11/25

    Zuw huitend aygu hetsuu bna haniad tomu ihseed

    Хариулах
  • 66.181.189.132
    2022/11/25

    Ok ok

    Хариулах
  • 202.72.245.125
    2022/11/25

    түгжрэл бууруулна гэж сургууль цэцэрлэгийг цахимд шилжүүлж байгаа бол мэш буруу тэнэг шийдвэр боловсролийг шаланд унгаах ямар хэрэгтэй юм Сумьяабазар түгжрэлийн сайд гэсэн мангарууд хот төлөвлөлтөндөө анхаарал хандуул 2 айлын газар аваад 200 айл амьдрах олон давхар шавар амбаар бариад байвал хэзээ ч түгжрэл арилахгүй шүү

    Хариулах
  • 192.82.78.172
    2022/11/25

    ooo bolio

    Хариулах
  • 139.5.216.233
    2022/11/25

    Хүйтэн өвөл олныг давсан. Энэ удаа өвлийн хүйтэн биш ТӨРИЙН ХҮЙТЭН-г л халаадаа ядарсан арга юм уу даа. Чааваас.

    Хариулах
  • 202.9.40.218
    2022/11/25

    Tugjirelee diilehgui.garts gargaj chadahgui .huuhedeer togloom hhee bolioroi.Busandaa bagtajgui.biletee darj bga hun ch bhgui dairaad.muusain huuhed.oyutanuud ch ydarch bn

    Хариулах
  • 192.82.88.156
    2022/11/25

    Зөв шдээ, өглөө хар хүйтэнд автобус хүлээж зогссоноос ямар олон өдөр биш хэд хоногдоо цахимаар явсан нь дээр

    Хариулах
    • 202.55.188.114
      2022/11/25

      3jil horigdloo surch medneer bn pizda

  • 150.129.141.68
    2022/11/25

    Үнэндээ яг хөхөө өвлийн хүйтэнд биш хавар зун намартаа эвтэйхэн зохион байгуулаад сонирхолтой маягаар хичээллүүлэх хэрэгтэй гэж боддог.

    Хариулах
  • 139.5.219.39
    2022/11/25

    ганцхан 28нд цахимаар хичээллэх юмуу?

    Хариулах
  • 66.181.161.4
    2022/11/25

    Юу болоод бнаа тамнэээ

    Хариулах
    • 122.201.24.181
      2022/11/25

      Zow ch dee zow ymar n ywah ged bgan olon joohon hvvhdvvd hestvvhen bna bas oschin tvgjrel geh met hestvv chvv