Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалт, 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад тус тус зааснаар 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр “МАК Цемент” ХХК-д холбогдох зөрчлийн 2202000296 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явууллаа.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “МАК Цемент” ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар задгай цементийг 283.600 төгрөгөөр, савласан цементийг 335.600 төгрөгөөр тус тус борлуулж байсан боловч 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээт худалдан авагч нартаа 1 тонн тутамд задгай цементийг 529.500 төгрөгөөр, савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулж цементийн үнэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон болох нь тогтоогдлоо.
Иймд дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар “МАК Цемент” ХХК-д өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний буюу 5.4 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
139.5.219.206
Unetei tsement avch hereglesen humuus yahuu
Хариулах202.55.188.40
Ард олны хөрөнгөөр хямд төсөр олон тэр бумыг зээл нэртэй аваад эргүүлд монополдож түмнийг мөлжсөн нөхөдтөй зөв ТЭМЦЭЖ бна. ШӨХГ ДАРГА ГАЙГҮЙ САНААЧИЛГА ЭР ЗОРИГ ЭХ ОРОНЧООР ЗҮТГЭЖ БАЙГААД БАЯРЛАЛАА.Шүүх авилага болгох ВИЙ хардаж бн.
Хариулах