11 настай Бат нь 7 настай эрэгтэй Э-г олон удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн 13 настай эмэгтэй Э-г олон удаа хутгалж, биед олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогдсон юм. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Батад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх уг эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Батыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хутга хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна.
Эрүүгийн хуульд, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны хязгаарыг “гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн” гэж заасан бөгөөд “Хүнийг алах” болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”-ийн хувьд үйлдсэн этгээд нь 14 насанд хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг. Иймд, шүүхээс 11 настай байхдаа хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, мөн онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн Батыг “Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Түүнчлэн, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийдвэрт дурдаж, уг асуудлыг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах цахим нөлөөллийн аян, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулав
Сэлбэ хот орон сууцжуулах төслийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Баруун-Уртаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто зам холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаанд 1000 ЖДҮ эрхлэгч оролцож байна
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болов
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж, малчидтай уулзана
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгчийг “Найрамдал” медалиар шагналаа
64.119.22.202
За больж үз хүний 2 хүшхдийн амь нас яахын жоохон жоохон гээд толгойг нт илээд насанд хүрсэн хойноо ямар айхтар хүн болох уу Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа э
Хариулах66.181.188.86
арай жоохон нялх хүүхэд л бхын. ийм хэрэг хийж чадахгүй бмаар юм.хэн нэгний золиос болсийн биш биздээ сайн шалгаачээ
Хариулах192.82.82.134
Chi hajuudan baisiimu amid gerch bhad
150.129.143.227
Одоо үүнээс санаа аваад жоохон хүүхдүүдийг хөлсний алуурчин болгож бэлтгэх байхдаа? Хүүхэд гээд ингээд орхимооргүй байна хүүхэд юм чинь зовоолгүй шууд цаазаар ав.
Хариулах66.181.161.118
Yu we iim tom hereg hiichiheed ymarch yl shiitgel awahgvi bn gdg chni ymar setgehvvntei hvmvvjih bol nasand hvreheer ni zohih shiitgeliin ogoh heregtei adilhan bytshan vree aldsan hvnii buruu bolj huwirah ymu orond ni oorsniigoo neg tawiad vzeh heregtei bh shv
Хариулах192.82.88.219
Хүүеэ яанаа хүүхдийн колони энэ тэр нь байдаггүй юм уу? Ийм хүүхэд дараа нь хэнийг алах ыол доо. Бурхан минь гэж.
Хариулах103.57.95.51
Tiim shuu
66.181.189.47
Аймшигийн гэмт хэргийн ертөнцөд амьдарч бна одоо насанд хүрээгүйчүүдийн гэмт хэргийн ертөнц нээлттэй болж ямарч хэрэг хийсэн цагаадах хууль үйлчлээд бна яахаараа эцэг эхд ямарч арга хэмжээ авдаггүй гэж энэ зөвүү насанд хүрээгүй хүмүүс хэрэгт холбогдоход аав ээж асран хамгаалагчидад арга хэмжээ авдаг хууль бий шиг санах юм бас арилгаад хаяаа юүү
Хариулах66.181.189.47
Өө энэ нялах ямарч эрүүгийн том элементээс дор энэ хүүг аав ээжид арга хэмжээ тултал нь авдаггүй яасан хууль вэ 4 өмгөөлөгч яахаараа ингэж 4 өмгөөлөгч авдаг бна ийм хууль хяналт гэж хаа бна арай л юм наадуулчин яг өөрсдөө хуйвалдаж хийж хүүхэдрүү гээ арай чимээгүй шүү байгаа даа сайн л шалгаа биз дээ эрх биш эрхтэн мөнгө хараагүй шүү байгаа даа энэ хэрэгсэхгүй болгодог аль хир зөв бэ одоо үүний үр дагаврыг хархал үлдэлээ дээ
Хариулах202.126.88.227
Nasand hurenguut ni shiitgekh heregtei shuu hun.alchikhaad davarsan bna!!!!!
Хариулах202.126.88.227
Yu ve nasand hurenguut shiitgekh heregtei !!!!!
Хариулах202.126.89.121
Тухай үедээ юү хийж байгаагаа мэдэхгүй үйлдсэн байх ..одоо ойлгоод гэмшиж байгаа байлгүйдээ..
Хариулах66.181.189.47
Энэ хүү эцэг эх ойлгох улсууд мөнүү ойлгосон бол яахаараа 4мөмгөөлөгч авдаг билээ тэхээр маш том ноо бна даа