Эрс хүйтэрсэн өдрүүдэд сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх саналыг Ж.Сүхбаатар сайд гаргажээ

Moderator
2022/11/25

 Ж.Сүхбаатар сайд Нийслэлийн Засаг дарга авто замын түгжрэл улам хүндрэхээс сэргийлэх тухай албан бичиг хүргүүлсэн байна.

Энэ талаар Ж.Сүхбаатар сайд нийгмийн сүлжээндээ "Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-аас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.

Иймд цас ихээр орох, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай тухай албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт 2 өдрийн өмнө хүргүүлээд байна.

Үүнд:

1. Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,

2. Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,

3. Цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ талаарх ажлын биелэлт, үр дүнгийн мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээлээ" гэжээ. 


Сэтгэгдэл (31)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.152
    2022/11/25

    Цахим хичээл орох нь зөв,ханиад их байна шүү

    Хариулах
  • 202.9.40.32
    2022/11/25

    Тэгээд л аягүй бол амралтын хоногоос авна даа.Эсвэл 4 р ээлж сунана.Хотын иргэд бүгд машин унаатай үлдсэн нь гэр ойрхон сургуульд явдаг.Жаахан хүйтэрлээ гээд хичээл сургууль хаадгаа болио.Ард түмэн өөрсдөө зохицуулж чадна.Хичээл сургалт овоо жигдрээд ирэхээр дандаа иийм хачин шийдвэрүүд гаргах юмаа.Бид үр хүүхдээ мэдлэг боловсролтой хүмүүс болгомоор байна шүү!!!!!!

    Хариулах
    • 192.82.80.199
      2022/11/25

      Bid nr bs daardgshu hol grtenud ni

  • 202.126.89.10
    2022/11/25

    Хөдөө орон нутагт ч ялгаагүй өвчлөл их байна

    Хариулах
  • 59.153.115.219
    2022/11/25

    uvchlul mash ih bna tsag veiin nuhtsul baidaltaiga uyulduulj shiidver gargana bh.5r angiin hvvhdvvdiig tsahimaar bish yuma gehed yadaj udur oruuldag bolmoor yumaa arail dendvv hargis

    Хариулах
  • 192.82.84.231
    2022/11/25

    өөрөөр сэтгэх чадваргүй хүн байна

    Хариулах
  • 202.70.34.98
    2022/11/25

    5-Р АНГИАС ДООШ ХҮҮХДҮҮДИЙГ ЦАХИМААР ЗААСАН ЗӨВ ШҮҮ

    Хариулах
    • 66.181.161.17
      2022/11/25

      busd ni c bas daardgshuu

  • 202.70.34.98
    2022/11/25

    5-Р АНГИАС ДООШ ХҮҮДҮҮДИЙГ ГЭРЭЭР БАЙЛГАСАН ДЭЭР ЭЭ

    Хариулах
    • 192.82.69.215
      2022/11/25

      tged odoo 5 s deesh engiin huuhduud ni daardaggui uvddugui gsen ugu

  • 202.70.34.98
    2022/11/25

    ЗӨВ ШҮҮ

    Хариулах
  • 192.82.84.219
    2022/11/25

    Дэмжиж байна гол нь хүүхдийн эрүүл мэнд шүү

    Хариулах
  • 202.9.40.218
    2022/11/25

    Tugjrel.1r egnee.saaral ordonii uhernuudee tsegtselehgui bol zailaach.Yasan getsuu bus n irehgui.bagtahgui yaj daarch.tgd talbain zossool deer 2 talaasaa ireed tag.1 tsag inter zogsooh uom.unen chadvargui uom chi.

    Хариулах
  • 66.181.160.124
    2022/11/25

    хөдөө орон нутагт бол хамаарахгүй юм биш үү

    Хариулах
  • 59.153.112.115
    2022/11/25

    Цахим хичээл ямар ч үр дүнгүй

    Хариулах
  • 66.181.161.112
    2022/11/25

    Хүйтэнд зөв шийдвэр бна

    Хариулах
  • 192.82.70.229
    2022/11/25

    Дэмжиж байна...

    Хариулах
  • 64.119.31.77
    2022/11/25

    Дэмжиж байна

    Хариулах
  • 150.129.141.60
    2022/11/25

    хүүхдийн сурах эрхийг битгий боймол зүгээр хичээл номд нь явуул юун цахим?ямар ч үр дүн байхгуй

    Хариулах
    • 103.161.242.176
      2022/11/25

      Тэнэгт, нэг дугаарт хүүхдийн эрүүл мэнд чухал биздээ мал минь, нөхөж оруулах гээд дурьдсан байна, эргүү минь.

  • 150.129.141.60
    2022/11/25

    цахим хичээл ямарч үр дүн байхгуй.

    Хариулах
  • 202.126.90.136
    2022/11/25

    Дэмжиж бна

    Хариулах
  • 66.181.160.77
    2022/11/25

    zuw shuu demjij bna

    Хариулах
  • 66.181.187.233
    2022/11/25

    дэмжиж байна

    Хариулах
  • 192.82.78.180
    2022/11/25

    Дэмжиж байна

    Хариулах
  • 103.26.195.184
    2022/11/25

    demjij bn hicheelees iluu huuhdin eruul mend chuhal hun buhen demjih bh

    Хариулах
  • 59.153.86.120
    2022/11/25

    demjij baina haniad tomuu ih baina tsahimaar hicheelelsen zov

    Хариулах
  • 192.82.80.5
    2022/11/25

    Гадаа хүйтэн байна гээд хүүхдүүдийг гэрт нь зам түгжрэлтэй гээд эцэг эхийг нь бас гэрт нь суулгачих

    Хариулах
    • 202.9.46.237
      2022/11/25

      Яг тэгээд байна,цахим бол хичээл хоцрогдлын том шалтгаан болдог,суулд нь нөхөж чаддаггүй

  • 192.82.80.5
    2022/11/25

    Цахимын хичээл үр дүнгүй,зүгээр суухаар зулэг усал гэгч л болдог шүү дээ.

    Хариулах
    • 66.181.161.7
      2022/11/27

      хөдөө орон нутаг адилхан хүйтэн байх юм байна