ЦЕГ : Д.Буяннэмэх охины байршлыг тогтоосон, уулнаас буулгахад цаг орж байгаа талаар ар гэрт нь мэдээлэл өгсөн

Moderator
2022/11/21

Алга болсон гэх 16 настай охины асуудлаар ЦЕГ-аас тодруулга өглөө.

Үүнд, "Цагдаагийн байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-уул аймгийн иргэн Д-ээс “16 настай охин Б нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоо болтол сураггүй алга байна” гэх гомдол, мэдээлэл ирүүлсний дагуу эрэн сурвалжлах, олж тогтоох ажиллагааг эхлүүлсэн. 

Шалгалтын явцад оршин суугаа газраасаа алга болсон Б нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод ирээд, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу зорчин очиж, тэндээс Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самранд явсан нөхцөл, байдал тогтоогдсон.   
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх баг гаргаж Түнхэл тосгонд ажиллаж байгаа бөгөөд газар орны нөхцөл байдал хүнд, их хэмжээний цас орсон, бартаа саад, шавар намаг ихтэй том, том голууд гаталдаг, очсон байж болзошгүй газар нь Түнхэл сумаас 160 орчим км зайтай хөвчид байдаг, Зил-131, Урал зэрэг том оврын автомашинаас өөр машин явах боломжгүй, байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна. Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй нөхцөл, байдал бий болсон тул эрэн сурвалжлалтыг зогсоож, өнөөдрийн байдлаар ар гэрт нь хүлээлгэж өгөхөөр эрлийн баг тухайн газарт ажиллаж байна" гэв.


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.61
    2022/11/21

    Olj avchiraad bvh zardalaa garguul hvmvvjilgvi sda ve

    Хариулах
  • 150.129.142.176
    2022/11/21

    Завхарсан амьдралтай айл вэ яасан цагдаа нарт гай болсон сда

    Хариулах
  • 202.9.41.30
    2022/11/21

    Хүүхэд гэр бүлийн хүрээнд зөв хүмүүжлийн суурь тавигдана.

    Хариулах
  • 103.80.210.41
    2022/11/21

    цагдаагийн байгууллагын буруу юм шиг л байхаа больмоор юмаа эцэг эхдээ хэлэлгүй өөрөө сайн дураараа хүн дагаад явчихсан байхад цагдаа нарыг буруутгаад байж болохгүй биз дэ

    Хариулах
  • 103.10.21.240
    2022/11/21

    цагдаагийн байгууллагыг буруутгаад байх юм байхгүй л юм бна. өөрсдийнх хариуцлага шдэ

    Хариулах
    • 202.9.41.30
      2022/11/21

      Тийм. Охиноо айх, эмээх, ичиж зовох мэдрэмжтэй, эцэг эх, бусдыг хүндэтгэх хүмүүжилтэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй юм байна.

    • 66.181.161.72
      2022/11/21

      Тийм шүү

    • 202.179.26.188
      2022/11/21

      Тийм шүү

  • 202.126.90.39
    2022/11/21

    Эсэн мэнд бол зардлыг нь ар гэрээс нь нөхөн төлүүлэх хэрэгтэй.

    Хариулах
    • 202.55.188.42
      2022/11/21

      altanxuyag said teer jil nisdeg teregnixee mungiig uguugvi shde

  • 202.126.89.76
    2022/11/21

    Unen teneg ohin sda ar gerees bi garsan zardal ter hvmvvsiin hool hvnsnii zardliig garguulah heregtei er bi bol uimerhvv yman deee huuli batalmaar ym bgn hulgailagdaagvi eswel baigaliin onts nuhculd alga boloogvi l bol ar gereer ni zardliig tolvvleh heregtei haij bga ajilchid ted nar chn bas ger bvltei hvmvvsshde!!!

    Хариулах
    • 103.80.210.41
      2022/11/21

      харин тийн яг зөв тэгэх хэрэгтэй

    • 202.55.188.42
      2022/11/21

      xvvxdiin tuluu ybaxad yun buruutax be .. serjmydag oxiniig bas ar ger ni mungugvin ulmaas oloxgvi bna gej oilgox uu

    • 202.55.188.107
      2022/11/21

      Яг үнэн

  • 103.26.193.4
    2022/11/21

    Arai l yumaaa...tsagdaa huuhdig ni yvuulsan y Tsarai gargaad ar talin yriltslaga durgui hurgechij ym aaa

    Хариулах