Хан-Уул дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах, хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх, хойч үеийнхэнд хэлмэгдүүлэлтийн хор хөнөөлийг таниулан соён гэгээрүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг дэх Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг хамруулсан эссе бичлэгийн уралдааныг 2022 оны 10 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулсан. Тус уралдаанд 15 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Долгорын Очир-Эрдэнэ тэргүүн байр, 115 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Т.Өнөболд дэд байр, 115 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Наранцогтын Бадамсайхан гуравдугаар байр, 130 дугаар сургуулийн 11а ангийн сурагч А.Сэлэнгэ тусгай байранд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Г.Батсайхан уралдааны ялагчдыг өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сар 18-ны өдөр хүлээн авч шагналыг гардууллаа.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй