Хөгжлийн банкны асуудлаас хараа бүү салга

Moderator
2022/11/17

Хөгжийн банкны асуудал  ард түмний хараа хяналтаас алдарч  мэдэх байдал бий болоод явчихлаа гэж  олны зүгээс  ярьж, шуугьж  “Улстөрчдийн авсан зээлийг ард иргэд төлөх болж байна уу” гэцгээж эхлэв. 

Товчхондоо бол  Хөгжлийн банкны асуудлыг нүүрсний хэргээр дарах  гэж буй улстөрчдийн башир аргыг ард түмэн маш сайн мэддэг болчихсон учраас ингэж буй хэрэг. 

Хөгжлийн банкны чанаргүй зээлд томчууд, толгой баячуудын  авсан зээл 1.8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд шилжчихээд ёстой гөлийнө гэгч болчхоод байгаа.

Тухайн үед дампуурлаа зарлахгүйн тулд буюу аргагүйн эрхэнд  зээлдэгчдийн нэрийг зарлаж байна гэж байсан ч  одоо эргээд харах нь ээ  энэ арга нь ард иргэдээр өрөө төлүүлэх тактик  гэх хардлага төрүүлж байна.

Гэхдээ дээр өгүүлсэнчлэн ард түмэн тэдний өрийг төлөхгүй. Яагаад гэвэл ард иргэд ядуурлын ирмэгт тулчхаад байгаа.

Тэгвэл эрх мэдэлтнүүдийн зүгээс хуульдаа өөрчлөлт оруулж байгаад ч болов, элдэв татвар татаас байдлаар авчихна гэж бодож буй биз. Тэгвэл тэр тусам нь ард иргэд туйлын анхааралтай байж  Хөгжлийн банкны асуудлыг нүүрсний хэргээр дарах гэж буй сенсацид хууртахгүй байх учиртай.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дөнгөж өчигдөрхөн “Нүүрсийг үнэ цэнэгүй байлгах, уурхайн аман дээрээс нь худалдан авах сонирхолтой гадаад, дотоодын бүлэглэл байдаг нь тогтоогдсон. Тэдгээр бүлэглэлийн эрх ашиг нүүрсний худалдан авалт гэхээсээ тээвэрлэлтэд нөлөөллөө тогтоож Монголын нүүрсийг үнэ хямдтай байлгаж өөрсдөө ашиг олох зорилготой байсныг хууль хяналтын байгууллага захаас нь тогтоож байна...

Хөгжлийн банкны зээлдэгчид, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, банкийг банк бус болгосон нөхөд, Засгийн газар, Ерөнхий сайдын шийдвэрээр ихээхэн хэмжээний зээл олгосон асуудал ч ойрын хугацаанд шүүхээр шийдэгдэх байх...” гэсэн. Түүний хэлсэн энэ үг ард олныг ч бас “Энэ асуудлаас нүд чих салгаж болохгүй” гэсэн анхааруулга байв. 

Тиймээс сенсацийг сенсациар дардаг арганд хуурталгүй, энэ 2 асуудлаас нүд, чих салгаж болохгүй. Тэгж гэмээнэ бид Монголынхоо гэсэн бүхнийг Монголоор нь авч үлдэх учиртай юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.210.29.51
    2022/11/18

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Хариулах