Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэх сургаар АН-ынхан ч ашгүй гэсэн шиг хөдөлж, дэмжиж байгаа аж. Тиймдээ ч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Засгийн газарт хүргүүлсэн албан шаардлагадаа “нүүрсний гэрээтэй холбоотой бүх мэдээллийг ил болгох” тухай тусгажээ.
Бүр “Ерөнхий сайд мэдээлэл бэлтгэж УИХ-д танилцуул. Хүний, өөрийн нам гэхгүй бүх мэдээллийг ил болго. Ардчилсан намаас ямар хүмүүс нэр холбогдсон бэ. Ил болго. Үүний араас тууштай явна” гэчихлээ.
Хүний нам нь мэдээж АН, өөрийн гэдэг МАН. Тэгэхээр УИХ дахь АН-ын бүлгийнхэн ашгүй ганц зүйлд ч болов санал нэгдэж, эрх баригчидтай.
Нүүрсний хулгайтай холбогдох АН-ын гишүүн нь мэдээж УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, араас нь Д.Бат-Эрдэнэ байж таарах биз.
А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Хятадуудтай хамтран нүүрс тээвэрлэдэг компанитай байсан. Гэвч 2020 оны гуравдугаар сард АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд хүргэнээр нь дамжуулан 100 мянган ам.доллар өгсөн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаж байв. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр зэхсэн зэрэг шалтгаанаар нүүрс тээврийн компаниудаас хувь эзэмшлээ хасуулсан.
Гэвч хэрэг хуучирдаггүй гэдэгчлэн мань хүний нэр нүүрсний хулгай яригдах бүрт дурдагдаж байдаг. Ерөнхий сайд хүртэл А.Адъяасүрэн холбоотойгоо зарлаж л байсан. Харамсалтай нь, хуулийн байгууллагад очоод л хэргийн үйл явц нь удааширч, замхраад нам дарагдчихдаг.
Одоо бол бүр УИХ-ын гишүүний бүрэн эрхээр хамгаалагдан АНУ-д АН-ынхантай “аялан тоглолт” хийж яваа.
Түүний араас УИХ-ын гишүүн "Ажнай" Д.Бат-Эрдэнэ АН-ынханаас нүүрсний хулгайд сэрдэгдэх хүн гэдгийг олон нийт сайн мэднэ. Учир нь түүний “Таван толгой транс” компани орон нутгийн жижиг “Таван толгой”-н 49 хувийг эзэмшдэг. 51 хувийг орон нутаг эзэмшдэг нэртэй. Үүнийг нь өмнөговьчууд байтугай монголчууд мэддэг болсон.
Энэ тухай өмнөх парламентад УИХ-ын гишүүн асан Л.Энхболд /Өмнөговь аймгаас сонгогдож байсан/ ““Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь орон нутгийн жижиг “Таван толгой” ХК-ийн дөрөвдүгээр уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог. Яг энэ огтлолцол дээр нүүрсэн мөргөцөг бий. Энэ нүүрсэн мөргөцгийг хулгайгаар олборлож 268 мянган тонн нүүрсийг хил давуулсан, хохирол нь 20 сая ам.доллар, олборлогч нь орон нутгийн жижиг “Таван толгой” компани” гэж ярьж байв.
Тэгэхээр АН-ын гишүүдээс нэр бүхий хоёр хүн нүүрсний хулгайд татагдах нь гарцаагүй. Тиймдээ ч О.Цогтгэрэл эвийг нь олоод эвтэйхэн салахын тулд шударга загнаж байгаад хоёр үдэхээс аргагүйд хүрч ядаж үлдсэн хүмүүсээ нэр цэвэр авч явахаар зэхэж байгаа бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
192.82.70.106
100'000'000 say dollar- !
Хариулах59.153.112.151
20 сая ам доллараа авч улсад оруулаач дээ онгоц энэ тэр гээд баян хүн гэсэн биз дээ
Хариулах