Гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх талаар төрийн ордондоо чуулцгаах явцад нэгэн мэдээлэл анхаарал татсан юм. Эрчүүд, гэр бүл, хүүхэд хөгжлийн нийгэмлэгийн тэргүүний зүгээс "Гааз үнэрлэдэг болон архинд донтсон хүмүүсийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэх гэхээр сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн даатгалаа төлж байж ир гэдэг. Гэтэл энэ хүмүүс даатгал төлөх нь байтугай өдрийнхөө хоолыг ч авч бардаггүй, асуудалтай байдаг" гэсэн.
Энэ асуудал зөвхөн гааз, архи, ямар нэгэн эм бэлдмэлд донтсон нөхдөд тохиолдоод буй юм биш. Монголын нийт ард иргэдэд тохиолдож буй асуудал.
Товчхондоо бол иргэн нэг ч удаа эмнэлгээс тусламж үйлчилгээ аваагүй хэрнээ эмнэлэгт үзүүлэхээр анх удаа очихдоо аваагүй үйлчилгээнийхээ төлөө мөнгө төлөхийг хуулиар зүйлчлээд өгчихсөн нь гэсэн үг.Манай улстөрчид 2015 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг иргэн бүр заавал төлөх ёстой. Энэ бол заавал төлөх ёстой шимтгэл. Энэ мөнгө эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлнэ” гээд л баталчихсан. Ингээд иргэд 2016 оноос хойших ЭМД-аа заавал төлдөг болчихсон.
Товчхондоо бол эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй байхад нь “АВСАН” гээд төр дээрэм хийчхэж байгаа юм.
Ийм харалганаар баталсан хуулиас болж ард иргэд хохирч цаг алдалгүй авах ёстой эмчилгээ үйлчилгээгээ авч чадахгүй, эрүүл мэндээрээ хохирч буй асуудал өдөр бүр гарсаар байна. Нөгөөтэйгүүр цахим Монгол гэж байгаа хэрнээ эмнэлэгт очсон нэгний ЭМД-ын мөнгийг заавал ийш тйишээ гүйж харайж байж төлдөг тогтолцооноосоо ч бас салмаар байгаа юм.
тэгээд ч өнөөдөр ард иргэдийн амьдрал ямар байгаа билээ. ЭМД-аа төлж чадах нь хэд, чадахгүй нь бас хэд хэчнээн билээ. Тэгээд ч ард иргэдээс дээрэм маягаар ЭМД-ын нөхөн төлөлт гээд тодорхой тооны мөнгө авчихаж байгаа учраас “Аваагүй үйлчилгээний төлөө мөнгө өгмөөргүй байна” гэж ард иргэдийн зүгээс бачуурч босч тэмцэхэд ч бэлэн гэнэ.
Тиймээс ЭМД-ын тухай хуулийг эргэж нэг харна байгаа. Учир нь өнөөдөр ЭМД-ын шимтгэлийг 2-5 жилээр нь нөхөж төлөх нь битгий хэл хоногийн хоолоо яаж олъё доо гэсэн иргэд зонхилж байхад дарангуйллын шинжтэй энэ хууль дарамт болсоор буй юм.
Тэгээд ч алаагүй баавгай арьсыг хуваадаггүйтэй адил аваагүй үйлчилгээндээ мөнгө төлөх нь шударгад үл нийцнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яллагдагчид хүсэлтээ өг
Ховдод өсвөр насны охин амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
Ё.Баатарбилэг гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжих хэрэгт яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүллээ
Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийллээ
Оюутолгойд ажилд оруулж өгнө хэмээн иргэдээс 256 сая төгрөг залилжээ
Өөг өөрөөсөө хай
124.158.65.242
nil dugaar huleelt
Хариулах64.119.24.28
ЭМД төлөөд байхад эмнэлэгт үзүүлэхээр, хэвтэхээр, шинжилгээ өгөх гм-д л нэмж мөнгө төлөөд байгаа шүү дээ. Нөгөө даатгал нь яаж үйлчлээд байгаа юм бэ?
Хариулах202.9.40.159
EMD tuleed.tuvleruuleed ymarch nemergui.neg bank.heden uls turchid ideed hooson bolgodog.Mun Daatgal tuleed Emnelegt hevtehed erdee oligtoi em taria hiideggui heden vitamin.metrogeell.h amgiin hymd em taria hgd 800.0 k daatgalaas avdag.Hiisen emchilgee.daatgalaas avch bga munge 2 taarch bh estoi.
Хариулах192.82.71.22
tiimee
Хариулах66.181.161.25
Энэ ёстой үнэн шүү адаглаал шинжилгээний цаг өгж даатгалаас мөнгийг нь хасчаад шинжилгээ өгөх гээд тухай өдөрөө очиход эхний 50 с илүү авхгүй энэ тэр гээд зарим шинжилгээг авдгүй энэ бол дээрмийн систем
Хариулах