Өнөөдрөөс яг 5 хоногийн өмнө ковидын халдвар нэмэгдэж байгаа, олон улсад BA5-1, BA5-2 хувилбар ихээхэн илэрч байгаа бол манай улсад BF7-1 , BQ1- 2 гэх шинэ хувилбар илэрч 5 хүн өвчлөөд байгаа тухай мэдэгдэж байв.
Тэгвэл өчигдөр гэхэд 117 тохиолдол шинээр батлагдсан бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 52 нь нийслэлд, 65 орон нутагт бүртгэгдсэн байна.
ДЭМБ-аас Covid-19 цар тахлын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарлахад Япон, БНСУ, Хятад, ОХУ бүртгэгдсэн байсан нь анхаарах асуудал юм.
Учир нь монголчуудын хамгийн их зорчдог орнууд өндөр тохиолдолтой улсын тоонд багтчихаад байгаа юм.
“Морьд эргэлээ” гэдэг шиг цар тахал эргэж, шинэ шинэ хувилбарууд ийнхүү өдрөөс өдөрт эрчээ авч байгаа энэ үед АМНЫ ХААЛТАА ЗҮҮЖ эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийцгээе.
Маск зүүснээр та болон таны гэр бүлийнхэн ковид, ханиад, томуу, томуу төст өвчин, сүүлийн үед идэвхтэй эрчимжиж байгаа сүрьеэ гэх зэрэг олон өвчнөөс хамгаалж чадна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна