Ипотекийн зээлийн төлбөрийг 2023 оны 7 сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулах эсэх асуудлыг судалж байгаа гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнгөрөгч Даваа гараг /2022.11.07/ мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын чуулганы өнөөдөр /2022.11.11/-ийн хурлын үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ Д.Тогтохсүрэн гишүүний ярьсан зүйлийг үгүйсгэсэн юм.
Тэрээр,“Ипотекийн зээл дээр Засгийн газар маш тодорхой байр суурьтай байгаа. Бидний нэрлэж заншсан ковидын хуулийн хугацаа 2022 оны 12 сарын 31-нээр хугацаа нь дуусна. Энэ хугацаа дууссанаар олон хуулийн харилцаа хугацаа давхар дуусна гэсэн үг. Тэдгээрийн нэг болж ипотекийн зээлийг хойшлуулж байсан горим дуусна гэсэн үг. Иймээс 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс хэвийн горимоор зээлээ төлөөд явна. Монголбанк оператор хийгээд удирдаж байгаа нөхцөл өөрчлөгдөж Засгийн газар оператор хийгээд явна. Яваандаа үүнд Засгийн газар ч оролцоод байх шаардлагагүй.
Зах зээлийн горимоороо өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах бүрэн боломжтой болж ирсэн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулаад байх шаардлагагүй.
Өмнө нь хэвийн үед сард 25-30 тэрбум төгрөг эргэн төлөгдөөд дараагийн хүмүүс ипотекийн зээлд хамрагдах боломж бүрддэг байсан бол зээл хойшлуулснаар энэ боломж 5-10 тэрбум төгрөг болтлоо буурсан. Энэ хэмжээгээр дараагийн зээлдэгч нар зээлийн хомсдолд орсон. Нэгэнт авсан хүмүүст боломж олгох нь зээл хөөцөлдөж байгаа дараагийн хүмүүст хохиролтой байна” гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
202.21.100.60
8% 6% гэж ялгавартай зээл гэж байх ёсгүй, бүгдийг нь 6% болго
Хариулах202.9.46.58
6 % болгоочээ
Хариулах202.9.46.58
6% болгоно гэсэн хэзээ болгох бэ . Болгохгүй бол 8 % р төлж бгаа бүх хүмүүс битгий төл
Хариулах64.119.24.127
8%-ia 6% bolgono gesen yasan be?
Хариулах64.119.26.223
Busaddaa bolomj og zeel avsan bol toloh estoi
Хариулах66.181.161.116
Hool hunsnii une te gert hadlaa. Mungunii hansh unachihlaa. Tsalingaa nemsengui. Ard irgedee yaj amidar geed bgaa yum be! Udahgui olon jagsaal boloh bh
Хариулах66.181.161.116
8%-ia hezee 6% bolgoh ve?
Хариулах103.161.242.111
Өмнө авсан байгаа хүмүүсийн зээлийн 8% ийг 6% болгоод төлүүлсэн дээр байна.
Хариулах192.82.74.177
одоо болноо. Төр засагтаа талархлаа. Ажилгүй залхуучууд минь ажилаа хий. Өглөө унтаад босохгүй орой архидаад харихгүй, хүүхдийн мөнгөөр амь зогоож хоног төөрүүлэгсдийг бүү давраа.
Хариулах192.82.87.129
6% болгооч яаж амьдрахын. Юмны үнээ хараач цалин нэмэгдсэн юмуу
Хариулах66.181.161.81
6% болгоочээ
Хариулах66.181.161.118
Шинээр авах хүмүүстээ боломж олгох хэрэгтэй. Зээл дахиж хойшлуулбал шийдвэр гаргасан малыг огцруулж ял өгөх хэрэгтэЙ
Хариулах66.181.161.118
Маш зөв шийдвэр шүү
Хариулах66.181.160.96
Хэзээнээс 6% болох вэ хурдан болгооч ээ
Хариулах