Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дөнгөж өчигдөрхөн /2022.11.09/ “Төр аж ахуйн үйлчилгээгээ хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг Засгийн газрын ХЭГ манлайлан эхлүүлж байна.” гэлээ.
Үүнээс өмнө буюу Д.Амарбаясгалан ХЭГ-ын даргын ажлаа авсны дараа “Монголын төр иргэн, аж ахуйн нэгжийг дор хаяж 10 жилээр тооцоогоо хийж, хөрөнгө оруулалт хийх нөхцөл боломжоор хангаж чадахгүй яваа. Энэ бол бидний гол алдаа. Төрд бүх зүйлийг төвлөрүүлэхийг огт эрмэлзэхгүй. Төр хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн дангаараа хөрөнгө оруулах нөхцөл, гадаадын томоохон хөрөнгө оруулагч орж ирж ажиллах орчны хувьд гээд аль ч тохиолдолд урт хугацаанд тогтвортой ажиллах суурийг тавьсан шийдлийг Засгийн газар гаргах ёстой” гэж хэлснээ хэрэгжүүлж эхлэв бололтой.
Тэгвэл одоо дараагийнх нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр. Тус үйлдвэрийн концессийг өнгөрөгч хавар, Д.Амарбаясгаланг ажлаа авахаас өмнөхөн цуцалж төр өөртөө авсан.
Төмөрлөгийн үйлдвэр өмнө нь жилдээ 50 тэрбумын орлоготой, 2-3 тэрбумын татвар улсад төлдөг байсан бол одоо 400 тэрбумын орлоготой, 80 тэрбумыг татварт төлдөг болсон. Энэ бол Кью Эс Си 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний гавьяа, ашиг. Дахиад ч 1.7 их наядаар хэмжигдэх төсөл шинээр эхлүүлэх гэж байж. Уг нь төслийн хүрээнд, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд жилд 350 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, мини домен зуухны технологид суурилсан, аргалж, хорголж, коксын үйлдвэрүүд, бусад дэд бүтцийг багтаасан ган үйлдвэрлэх иж бүрэн цогцолбор босохоор төлөвлөгдсөн юм билээ.
Гэтэл төр булааж аваад зогсоочихсон. Одоо бүр тухайн төслийг нь өөр хөрөнгө оруулагч нарт санал болгож буй сураг дуулдаж байна, ичмээр юм.
Үнэндээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг манай улсад Кью Эс Си-гээс өөр үр дүнтэйгээр босгоод аваад явчих чадалтай компани байхгүйг дээр дурдсан хөрөнгө оруулалт, дурдсан орлого, татварын хэмжээ тодорхой харуулна.
Нэгэнт концессоор ашигтай ажиллуулж чадсан компаниас төр үйлдвэрийг булааж авч, гацаанд оруулах нь тодорхой гэдгийг Хөтөлийн цементийн үйлдвэр баталсан. Тиймээс Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан та, хэлсэн үгээ хэрэгжүүлэхдээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн “дээрэм”-ийг яаралтай нягтлаарай. Хэлсэн ярьснаа хуулийн дагуу хэрэгжүүлж, эдийн засгаа аврахгүй бол хэцүүднэ гэдгийг эдийн засагчид эхнээсээ хэлээд л байгаа шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
64.119.22.153
Энэ муу ЖДҮ-чин хэвлэлийн компануудаар жижиг дунд үйлдвэрийн сангаас хулгай хийсэн нь бол харин хөдөлшгүй үнэн шүү.
Хариулах64.119.21.250
Энэ АМАРБАЯСГАЛАН ГЭХ ЖДҮЧИН 3.5 ТЭРБУМЫН хулгайч өөртөө, өөрийн хамсаатнууддаа авахаар булааж авч зогсоосон, чи эхлээд ТЭР КОМПАНИЙН ОРУУЛСАН 700 ТЭРБУМЫГ ТӨЛЧӨӨД АВ, БУСДАД САНАЛ БОЛГО, ЭНЭ ХУЛГАЙЧ ТӨРД ОРООД ХУЛГАЙ Л ХИЙНЭ, ӨӨР АВЪЯАС ҮҮНД ЮУ Ч БАЙХГҮЙ,
Хариулах