Дорнодод бусдыг автомашинаар дайрсан Б.Дөлгөөнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж, хохирогч Б.Санчир суумгай болжээ

Moderator
2022/11/10

Иргэн Э.Одбаяр нарт шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оноосон нь эдгээр өдрүүдэд олны анхаарлыг татаад байна. Тухайлбал шүүгдэгч Э.Одбаярыг 

  • "Бүлэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн" буюу Хорих 461 дүгээр ангиас хүн оргуулсан гэх гэмт хэрэгт холбогдсон үндэслэлээр 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
  • мөн “худал мэдээлэл тараах” буюу өнгөрсөн оны долдугаар сард Дорнод аймагт гарсан автомашинаар хүн дайрч гэмтээсэн гэмт хэргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий этгээд үйлдсэн хэмээн худал мэдээлсэн хэрэгт буруутайд тооцож 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нийт 1 жил 2 сарын хугацаанд оршин суугаа газар болох Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн.

Тэгвэл иргэн Э.Одбаярын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хамаатуулан анх олон нийтэд мэдээлсэн гэмт хэргийн талаар нэхэн сурвалжиллаа. 

2021 оны долдугаар сарын 21-ний өдөр:Дорнод аймгийн Хэрлэн сумын долдугаар багийн нутаг дэвсгэр, 52А байрны урд 03:00 цаг орчимд бүлэг хүүхдүүд зодолдож, 18 настай эрэгтэй Б.Дөлгөөн нь “Harrier” маркийн автомашинаар 18 настай эрэгтэй Б.Санчирыг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулж, улмаар хэргийн газраас зугтсан гэмт хэрэг гарсан байдаг. 

2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр:Прокуророос уг хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүнийг алах, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг-олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байна. Шүүхээс уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна. 

2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр:Анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүгдэгч нар эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд хандсан гомдлыг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Тус шүүхээс Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШТ/02 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Батболд, М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн аж. 

2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр:Шүүгдэгч нар Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар шүүхийн тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 13 дугаар магадлалд гомдол гаргаж, хяналтын шатны шүүхэд хандсаныг Дээд шүүх хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцээд "Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж" шийдвэрлэсэн байна. 


Товчхондоо, өнгөрсөн оны долдугаар сард Дорнод аймгийн Хэрлэн суманд үйлдэгдсэн дээрх гэмт хэргийн мөрдөн байцаалт нь үргэлжилж байгаа аж.

Харин дээрх мэдээллээс үзэхэд шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжилж байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэргийн хохирогч Б.Санчир нь автомашинд мөргүүлсний улмаас хоёр хөл дээрээ явах боломжгүй болсон гэх мэдээлэл байгаа юм.


Эх сурвалж: Isee.mn


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.8
    2022/11/11

    darah sedelt zorilgotoi bsn ymuu boondoo zodoldoj bgaad urduur ni gvildej neg ni taarsan ym bishvv

    Хариулах
    • 103.26.195.155
      2022/11/12

      bichlegteige notloh barimttai zuillde

  • 202.55.188.81
    2022/11/10

    Шүүх цагдаа прокурор бүгд мөнгөтэй хүний талд

    Хариулах
  • 192.82.69.19
    2022/11/10

    Ene ghde psda baahn garuud niilj zodchod zugtaaj bhd ni tng sda urduur ni orj murgvlcheed

    Хариулах
    • 202.21.108.170
      2022/11/11

      yug in ch medehgui bj yaasan hudlaa shaadiin be pzda chn

    • 202.21.108.170
      2022/11/11

      битгий шаа

  • 66.181.161.57
    2022/11/10

    ene hereg odoo bltol ygd shiidegdehgu bgan be notloh barimt gh bichlegtei tgd blogu murgusn huuhd n hergee huleegd bi uur huuhd murguh gj bgd Sanchir gh huuhdiig murgutsn ymaa gd heew bj bdg hichneen ger bul n bolomjgu ail blaa ghd ulaan tsain huuhdiig n dairj hul dree ywah nuhtsulgu blgochood ene shuuh yg yu hiigd bgay dairsn huuhdin eej aaw n mungutei bhara ydgn

    Хариулах
    • 66.181.161.92
      2022/11/10

      zail