Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулж, сугалааны тогтолцоог бүрэн халах асуудлыг Засгийн газарт танилцуулж шийдвэрлэсэн талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цэцэрлэгийн сугалааны асуудал болон энэ жил авч хэрэгжүүлсэн цэцэрлэгийн бүртгэлийн тогтолцоог цаашид хэрэгжүүлэх талаар хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Хамгийн их тулгамдаж буй асуудал нь цэцэрлэг барих талбай байхгүй болсон. Үүний гол шалтгаан нь ЗГ-аас барилга төлөвлөлтийн даалгавар өгөхдөө 24 цэцэрлэгтэй барихаар тооцоолно даалгадаг. Уг тоо даалгавар батлуулах үеэр 50 хувиар багасгадаг. Ингээд барилгын ажил эхлэхэд дахин багасна. Иймд цаашид цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтанд хариуцлага тооцно.
Мөн 2015 оноос 2022 он хүртэлх сургууль цэцэрлэгийн барилгын газрын гэрчилгээг шалгахад их сургууль, болон дунд шатны сургуулиуд өөрийн гэр бүл холбогдох нэр бүхий иргэдийн нэр дээр газраа шилжүүлж сургууль, цэцэрлэг барих талбайгүй болгосон зөрчлүүд илэрсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн 12 сургууль, цэцэрлэгийн 2.2 га газар, найман их, дээд сургуулийн 2.8 га газар бусдын нэр дээр шилжсэн.
Төрийн өмчийн 680 орчим сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим их, дээд сургуулийн газрын тооллогоор нийт газрын 70 хувь хулгайд алдагдаж, хэн нэгний нэр дээр бүртгэгдсэн байна. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц бариулж, СӨХ-ныхоо нэр дээр шилжүүлсэн. Мөн орон нутагт байгаа төрийн өмчийн сургуулийн нэр дээр байгаа газар гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэсэн байна. Тиймээс төрийн өмчийн газраас иргэний болон хувийн өмчийн хуулийн этгээдийн нэр дээр хууль зөрчиж, үнэ төлбөргүй шилжүүлсэн газар эзэмших эрхийг цуцалж, газрын төлбөрийг буцаан төлүүлж, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, газар эзэмших эрх нь шилжээгүй боловч төрийн болон орон нутгийн өмчийн газар дээр зөвшөөрөлгүй баригдсан гарааш, спорт заал зэрэг хөрөнгийн газрыг дахин төлөвлөх шийдвэр гаргалаа" хэмээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.9.41.25
Bayngoliin 5r horoo Erdmiin ergee surguuli gazraa zaraad tend 3 oron suuts bolson.Yg Nomingiin ariin bair bol surguuliin talbai bsan..
Хариулах