Иргэн Бат нь фэйсбүүк цахим орчинд “…Гэмтэлийн эмнэлгийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасагт миний хүү Т, А нар нь шокын байдалтай хэвтэн эмчлүүлж байна. Нэг өдрийн эмчилгээний зардалд 150.000-200.000 төгрөг зарцуулж байгаа тул бидэнд туслаач...” гэсэн хуурамч нийтлэл оруулж, 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл хугацаанд 291 иргэнийг хуурч нийт 3,567,000 төгрөг цуглуулжээ.
Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн түлэнхийн нөхөн сэргээх тасгийн зохих албан тушаалтнууд энэхүү хуурамч нийтлэлийн талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр тус гэмт үйлдэл таслан зогсоогдож, прокуророос иргэн Батыг “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Батыг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор “иргэдийн бусдад туслах гэсэн өрөвч сэтгэлийг ашиглан хохирлыг учруулсан” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Бат энэхүү ялыг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид санууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна