​ Ерөнхий сайд аа, Б.Болор-Эрдэнээ битгий “давраагаад” бай

Moderator
2022/11/07

Амьгүйн дээр амаа мэддэггүй албатуудаа сольж үз Ерөнхий сайд аа. Өөрийн чинь “ивээлт” Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайдын суудалд заларсан Б.Болор-Эрдэнийг огцруулахыг шаардсан иргэдийн тоо нэмэгдсээр байгааг та харж байгаа биз дээ.


Үндсэн хуулийн суурь ухагдахуунаа ч мэддэггүй хүнийг монголчууд харин ч өнөөг хүртэл чимээгүйхэн албан тушаал ахиулсаар ирсэн. Үндсэн хуулийн 14.2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэж заасан байдаг.


Атал Б.Болор-Эрдэнэ чинь олон улсын “Ирээдүйн хөрөнгө оруулалтын санаачилга” чуулганы тайзан дээр гаднынханы дэргэд жишим ч үгүй ард иргэдийг нас, боловсролоор нь ялгаварлан, гадуурхаж сууж.
Яаж төрийн өндөр албан тушаалтан /тухайн үедээ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга байсан/ тийм үг хэлээд сууж байдаг байна вэ.
Өнөөдрийн Монгол Улсыг бий болгохын тулд Б.Болор-Эрдэнийн эцэг, эх биш юм аа гэхэд тухайн цаг үеийн сэхээтнүүдийн ихэнх нь орост боловсрол эзэмшиж, үлдсэн хэсэг нь оросын “школ”-оор сурч, боловсорч, ажиллаж ирсэн.
Гэтэл тэдний босголцсон өнөөгийн төрийн зардлаар буюу Боловсролын зээлийн сангийн зээлээр өөр оронд боловсрол эзэмшиж ирчхээд өрөө ч төлөөгүй байж, өөлж бусдыг ад үздэг төрийн өндөр албан тушаалтан байж болохгүй биз ээ.
Түүнийхээр бол Монгол Улс хөгжин цэцэглэхэд ахмадууд гай болж байгаа юм гэнэ. Гэтэл дэргэд зэрэгцээд сууж буй гаднынхны насыг хэн ч тоохгүйн дээр тэдний туршлагыг ашиглан хөгжиж байна. Тухайлбал, Б.Болор-Эрдэнэтэй хамт байгаа Английн Хөрөнгө оруулалтын сайд Лорд Жерри Гримстон 73 настай бол Их Британийн хөрөнгө оруулагч, тэрбумтан, бизнесмэн Росчайлд 68-тай, АНУ-ын сэтгүүлч Жон К.Дефтериос 61 настай. Б.Болор-Эрдэнийхээр үеэ өнгөрөөчихсөн “юмнууд” бололтой.


Үнэндээ Б.Болор-Эрдэнэ чинь анх удаа Үндсэн хууль зөрчиж, монголчуудыг доромжилж байгаа юм биш шүү.
Өмнө нь ковид-19 цар тахлын үеэр буюу 2021 оны есдүгээр сард “Цахим үндэстэн-2021” шоу зохион байгуулж байсныг мартаагүй биз дээ.
Номыг нь сураагүй бол номхныг нь сур гэж үг бий. Үндсэн хуулиа мэдэхгүй бол амаа хамхиж байхыг албатууддаа хэлж, зааж өг Ерөнхий сайд аа.
Хүний эрхийн мэдрэмжгүй хүмүүсээ төрийн албанаас үдсэн шигээ, хөөрхөн гэгддэг хүүхнээ ч бас Монголын төрөөс зайлуул.


Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.220
    2022/11/08

    … … 108. 150 sanal neg bna. Ene huuhen zuvhun bolovsrol nimgen humuusd bolj baih shig baigaam

    Хариулах
  • 202.9.40.139
    2022/11/08

    Сарангэрэл эгчийнх нь араас огцруул.

    Хариулах
  • 64.119.17.225
    2022/11/07

    Ийм ялзарсан сэтгэлгээтэй, төрийн албаны туршлагагүй, наад захын ёс зүйгүй, ухамсар дорой, бодит байдлаас хөндий, мэдрэмжгүй, төлөвшөөгүй хүмүүсээр төр бариулахаар чинь бид яаж хөгжих вэ дээ. Харамсаад барамгүй. Тэр мэддэг чиглэлэрэээ Старт-ап, МТ-ийн компанидаа л ажиллавал таарна.

    Хариулах
  • 192.82.83.136
    2022/11/07

    Мартаагүй бол; Халдвар өндөр үед Ковидын хууль зөрчиж олон хүн цуглуулж шоу хийнэ. Төрд 1 ч ажиллаж үзээгүй төрийн албаны хууль зөрчиж агентлагийн дарга, төрийн нарийн, дэд сайдын суудал сандайлна. Эцэст нь иргэдийг нас хүйс, боловсрол эзэмшсэн газраар нь ялгаварлаж үндсэн хууль зөрчив. Өөр зөрчих хууль үлдсэн болов уу? Угтаа бол; Олон хүний хөдөлмөрөөр бүтсэн И-Монголиа төслийг Обуна хийсэн гэж эндүүрдэг хүн олон. Аль хэдийн бэлэн болсон байсан ажлыг хүлээж аваад 2 сарын дараа сүржин нээлт хийж, 2-3 жилийн турш мэдээллийн сувгуудаар төсөв мөнгө хайр найргүй зарцуулж, тултал рекламдсаны хүчээр буюу И-Монголиагийн ачаар "од" болж билээ... Татвар төлөгчдийн мөнгөөр гадаадад боловсрол эзэмшиж ирсэн өндөр албан тушаалтай хүн гэхэд ахмад дунд үеэ олон улсын индэрт доромжилж суух хэмжээнд "өндөр" боловсорчэ э.... Харамс алтай...

    Хариулах
  • 202.126.94.99
    2022/11/07

    Баруунд сурсан гэх тархи толгойгуй хэдэн шоучид тереер тоглож дууслаа!!! МАН боловсон хучингуйгээр зарлаж тарвал таарна.

    Хариулах
  • 192.82.78.159
    2022/11/07

    өнөөгийн Залууст Хөгшид өндөр настангуудаа Ад үзэж Зүхэх байдлыг Хошин урлагийн Боёо, Онон тэргүүттэй Гавьяатууд урлагаар дамжуулж суртчилсанаас болж ийм байдал бий болгосон,

    Хариулах
  • 202.126.89.149
    2022/11/07

    Төрийн албанаас зайлуулах хэрэгтэй. Биеэ тоосон хоосон толгойт..

    Хариулах
  • 124.170.160.92
    2022/11/07

    Ooriigoo khen gej boddog nokhor ve

    Хариулах
  • 202.126.88.173
    2022/11/07

    Манай багшийн хүрээлэнгийн багш нар оросын боловсролыг академик боловсрол олгодог сургалттай гэдэг юм билээ

    Хариулах
  • 103.229.120.247
    2022/11/07

    төрөөс зайлуулбал таарна

    Хариулах
  • 202.21.108.150
    2022/11/07

    Ene huuhnii suuri bolovsrol tiim ch sain bish l yum bilee sh dee. Suuld l olon ulsiin baiguullagad ajilsan n jaahan deesh tatsan bh. Ternees bish yun ene baitugai bolovsroltoi zaluuchuud zunduu bna

    Хариулах
  • 59.153.115.188
    2022/11/07

    дарвагар хүүхэн амнаасаа болохынмаа

    Хариулах
  • 202.179.21.193
    2022/11/07

    Соёлгүй, ёс зүйгүй, боловсроогүй ийм юмнуудаа төрөөс яаралтай зайлуулах хэрэгтэй.

    Хариулах
  • 64.119.17.6
    2022/11/07

    ёс зүйн маш том алдаа. огцрох хэрэгтэй

    Хариулах
  • 64.119.19.195
    2022/11/07

    Ээж аав нь уг гарал удам судраараа Харвард юм бх дах

    Хариулах
  • 66.181.161.45
    2022/11/07

    Төрөөс зайлуулж төлбөр мөнгийг нь төлүүлэхийг шаардаж давалгаалая

    Хариулах
  • 202.9.46.205
    2022/11/07

    Ямар хулгайч даргын хүн бол?

    Хариулах
    • 66.181.160.77
      2022/11/07

      Оюунэрдэнийн нууц амраг ОБУНА гэдэг хүүхэн дээ.