Б.Ариунзаяагийн А гэх эмэгтэйг зодсон хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

Moderator
2022/11/04

Бусадтай зүй бус харилцаж, толгой дээр нь халуун кофе асгасан хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй Б.Ариунзаяа дахин зөрчлийн хэрэгт холбогджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад зөрчлийн хэрэг үүсгэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Уг зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн захирамжаар хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулав. Улмаар зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст буцааж шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.200
    23 цагийн өмнө

    Muu sheesiig duujleech , niigmiin hog shaar

    Хариулах
  • 192.82.69.21
    Өчигдөр

    Энэ нь манай заяакад ашигтай гэсэн үгүү???

    Хариулах
  • 103.212.118.90
    Өчигдөр

    Adagiin gichii

    Хариулах
  • 207.38.182.8
    2022/11/04

    Yamar neg arga hemjee avah ni zov gej bodoj bna !!!

    Хариулах