УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ууртай байна. Уурандаа шатаад МАН-ынхан руугаа ч хашхичин дайрч сууна. Арга нь барагдсан сөрөг хүчний төлөөлөл Б.Пүрэвдорж “Даваасүрэн гишүүн сайд болж чадаагүй, Байнгын хорооны даргын суудалд очсонгүй хэрүүл, хэл ам хийгээд яваад байна. МАН-ынхан энэ асуудлаа дотооддоо шийдэл л дээ” хэмээн бухимдаж сууна.
Үнэхээр ч Ц.Даваасүрэн гишүүнтэй хамтран зүтгэж “Оюу толгой”-г зогсолтгүй “боорлосон” Б.Бат-Эрдэнэ нь Спортын сайд, Х.Болорчулуун нь ХХААХҮ-ийн сайдын суудалд заларснаас хойш мань хүн бухимдал ихтэй яваа.
Дарин дээр давс гэгчээр Засгийн газар Дарханы арьс ширний цогцолборын ТЭЗҮ-г Засгийн газар зөвшөөрөхгүй гэдэг хариуг албан бусаар “өгөөд” хөдлөхгүй байгаа.
Тиймээс л гол гарын үсэг зурах ёстой Сангийн сайдыг зуучхаад олон нийтийн өмнө өөрөө “энхийн цагаан тагтаа”, эрхэм сайд худал “жүжиглэгч” болж харагдуулах гээд зүтгээд байжээ.
Асуудлын учгийг хөөвөл, Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулагчид 60 сая доллароор 8 үйлдвэр бариад тодорхой хугацааны дараа /10 жил дотор/ Монгол Улсын мэдэлд үлдээхээр ТЭЗҮ хийгээд ажлаа эхлүүлсэн байдаг.
Гэтэл тухайн үеийн ХХААХҮ-ийн сайд байсан З.Мэндсайхан гаднынхнаар хийлгэхгүй гэснээ өөрсдөө шинэ ТЭЗҮ-г 160 сая евро болгоод өсгөөд оруулсан ирсэн байгаа юм.
Мэдээж З.Мэндсайхан огцорч, оронд нь Х.Болорчулуун сайд болчихсон.
Энэ үйл явц Ц.Даваасүрэн гишүүнийг улам бүр баярлуулжээ. Учир нь “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Гансүх нь С.Даваасүрэн гишүүний томилуулсан хүн гэгддэг бөгөөд түүний сонгуулийн штабт ажиллаж байсан гэх нь ч бий. Өмнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга явсан нэгэн.
Гэвч мань Ц.Гансүх нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй ижил төстэй үйлдвэр байгуулж, хууль бус тендер зарласан гэх асуудлаар одоо АТГ-т шалгаж байгаа.
Ц.Даваасүрэнгийн ашиг сонирхол ингээд ч зогсоогүй. Дээр дурдсанчлан найз Х.Болорчулуун нь дээрх төслийг үргэлжлүүлэхийн тулд Сангийн сайд Б.Жавхланд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг есдүгээр сарын 23-нд хүссэн байдаг.
Мэдээж Сангийн сайд нягталж үзээд боломжгүй гэдэг асуудал Засгийн газар дээр яригдаж, дэмжигдэх боломжгүй байсан нь өнөөдөр Ц.Даваасүрэн гишүүнийг улам бүр уурлуулж байгаа ажээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
192.166.244.76
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Девашид (NAHEALTHCARE.IN@GMA IL.COM ) нэг бөөрөө зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг үр дагаваргүйгээр маш их баярласан. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарахыг хүсч байна уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй NAHEALTHCARE.IN@GMAI L.COM хаягаар холбоо барина уу whatsapp дугаар: +19099134258
Хариулах66.181.161.17
Энэ пизда ийм л учиртай байсан байгаа
Хариулах