2021 оны есдүгээр сард хэрэгтэн У нь хамтран амьдрагч Х-гээ “Хоёр утасны дугаар барилаа” гэж маргалдан индүүгээр түлсэн хэрэг гарсан байна.
Тодруулбал, Х гэрчийн мэдүүлэгтээ “Би У-тай нэг жил гаруй хугацаанд хамтран амьдарсан. Тэр 10 удаа гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгуулж байсан. Миний дээрээс буцалсан халуун ус асгаж байсан, хүүхдүүдийг маань шөнөжин гарыг нь өргүүлэн зогсоож байсан. 2021 оны есдүгээр сард миний дух руу хутга шидэж байсан. Гэрт нэг хүүхэн дагуулж ирэхээр нь уурлатал миний дээрээс дэвссэн. Сална гэхээр ээжийг маань шатаана гэж дарамталдаг байсан” гэжээ.
Mөн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны шөнө хөгжлийн бэрхшээлтэй П.С нь “Ээжийг зодлоо” хэмээн У-г эсэргүүцсэнийхээ улмаас түүнд онц хэрцгийгээр зодуулж, амь насаа алджээ.
Олон удаа хүчирхийлэл үйлдэж, нэг удаа хүний аминд хүрсэн гэх хэргийг аравдугаар сарын 5-нд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүж У-д 15 жил дөрвөн сар хорих ял оноож, хохирогчдын нэхэмжилсэн мөнгийг албадан төлүүлэхээр болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Иргэдийн анхааралд: Баавгайнаас болгоомжил
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2030 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
202.21.124.134
Ганцаараа л байгаач дээ лай л бна
Хариулах66.181.176.87
Ийм хүнтэй хамтран амьдарч байгаа чиний л хохь шүү дээ.
Хариулах