Монгол Улсын Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 05-ны өдөр 362 дугаар тогтоол гаргаж “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн.
Үүний дагуу өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний борлуулалтыг хэрхэн нэмэгдүүлж ажиллаж байгаа талаарх мэдээллийг хэлэлцлээ.
Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Борлуулалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүртэл 378 мянган тонн нүүрс гаргаж, нийт 15.8 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлээд байна” гэдгийг хэллээ.
Өнөөдрийн байдлаар уурхай дээр бөөгнөрсөн автомашины тоог бууруулсан бөгөөд цаашид экспорт, тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулан ажиллахад 2022 он дуустал нийт улсын төсөвт 500.0 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна