Хөгжлийн банкнаас зээл авсан олон ААН зээлээ төлж чадахгүй эрсдэлд орсон нь тухайн банкыг дампуурахад голлох нөлөө үзүүлсэн гэдгийг хаа хаанаа үгүйсгэдэггүй.
Гэсэн ч мэдээж үүнд дэлхий нийтийг хамарсан цар тахал чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь өөрөө том асуудал болчхоод байгаа юм.
Үнэндээ бол ам.долларын ханш өссөнөөр тэдний эргэн төлөлт удааширч, зарим нь бүр ямар ч чадамжгүй болсон байдаг. Гэхдээ л үндэсний үйлдвэрлэгчид урд хормойгоо авч хойд хормойгооо нөхөхийн үлгэрээр ажиллан байж өр төлбөрөө барагдуулахыг хичээж буй нь ч бий, барагдуулсан нь ч бий, барагдуулах арга чаргаа олохгүй сандарч тэвдэж буй нь ч бий.
Товчхондоо бол авсан зээлээ төлөх гэсэн ААН-үүдийн удирдлагуудыг нь хорьчихоор яагаад ч өр төлбөр нь төлөгдөхгүй нь тодорхой. Гэхдээ яг энэ процессын цаана юу нуугдаж байна вэ гэхээр “Хөгжлийн банкийг дампууруулагсад” нэрийн дор чадварлаг менежер, удирдлагуудыг нь хорьж , цагдаж байгаад “Төрийн нэрийн өмнөөс” гэх 3-хан үгээр далайлган компани, ААН, тэдний төслүүдийг нь булааж авах нь гэж харагдаж буйг бултаараа л ярьж хэлж байна.
Гадны улс орнууд үндэсний үйлдвэрлэгчид болон томоохон ААН, компаниудтайгаа аль хэдийн хэлэлцээрийн ширээний ард сууж байгаад хамтдаа энэ мэт хүндрэлийг даван туулсан жишээ захаас аван байхад монголчууд, Монголын төр засаг, улстөрчид яагаад дэлхий нийтийн жишгээр ажиллаж болохгүй байгаа юм бол гэх асуулт урган гарах нь ч тодорхой.
Гэхдээ үүнд “Төр хэтэрхий дээрэнгүй, улаан цагаандаа гарсан бодлогоор ААН, болон хүний хувийн өмч рүү халдаж байна” гэх хариулт яг цав тохирно.
Тиймээс л улстөрчдийг Хөгжлийн банк руу бүү шагайлга гэж хэлээд байгаа юм.
Нөгөөтэйгүүр манай улс дефолт зарлахад ойрхон байгаа гэх энэ мөчид үндэсний үйлвэрлэгчдийнхээ тавьсан саналын дагуу хэлэлцээрийн ширээний ард суувал энэ асуудлын ард хөнгөхөөн гарчих боломж өчнөөн бий ч төр засгийн зүгээс хүчлэхгүй байна..
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна