Баянзүрх дүүрэгт хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах, ирэх онуудад хийгдэх ажлууд дээр төгсөх ангийн сурагчдаас санал авах, хүүхдүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулсан. Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 53,79, 92,68,33,88 дугаар сургууль болон Тэмүүжин өрлөг сургуулийн 12 дугаар ангийн 70 сурагч оролцлоо.

79 дүгээр сургуулийн сурагчид сургуулийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, гэр сургууль хоёрын хооронд явах зам харанхуй байгаа учраас гэрэлтүүлэг шинээр тавих, 92 дугаар сургуулийн сурагчид эмчтэй болох, стандартын явган хүний зам сургуулийн орчинд хийх, гэрэлтүүлэг авто замын ажил хийх шаардлагатай байгааг хэллээ. Харин Баянзүрх цогцолбор сургуулийн сурагчид спортын заалыг шинэчлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Үүнээс гадна сургуулийн сэтгэлзүйч хүүхэд бүртэй ажилладаг эсэх, сургуулийн орчинд хүүхдүүд нэгнийгээ дээрэлхэх асуудал гардаг уу? зэрэг олон асуудлын хүрээнд сурагчидтай нээлттэй ярилцаж, сонирхсон асуултад хариуллаа.

Дүүрэг орон нутагт хийгдэх ажилд хүүхдүүдийн саналыг авах, сургуулийн орчинд хийгдэх шаардлагатай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс уулзалт зохион байгуулж байгаад сурагчид талархалтай хандаж, цаашид ч тогтмол зохион байгуулахыг хүссэн юм. Харин сурагчдаас өгч байгаа санал хүсэлт бүрийн хүлээн авч шийдвэрлэж ажиллана гэдгийг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна