Тэрбээр мэдээлэлдээ "ХЗДХ-ийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай холбоотой сахилга, ёс зүйн болон санхүүгийн үйл ажиллагаанд нь ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийсэн. Өчигдөр урьдчилсан байдлаар ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан. Энэ хүрээнд санхүүгийн болон мөрдөн шалгалтын дүн нэгтгэгдээд өнөөдөр эцсийн байдлаар танилцуулна. Ажлын хэсгийн хувьд тухайн байгууллага бүтцийн дагуу ажилласан эсэх, хүлээсэн чиг үүргээ биелүүлсэн эсэх гээд олон талын үзүүлэлтүүдийг шалгалаа.
Сүүлийн үед хоригдолууд хорих байраа орхин, оргох явдал их гарсан. Энэ нь одоогийн шүүхийн шийдвэрийн удирдлагуудтай хамааралтай, сахилга хариуцлагатай нь холбоотой эсэхийг шалгасан.
Мөн ажлын хэсэг гарсны дараа нэр бүхий иргэдээс Өмнөговь, Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн. Ажлын хэсэг гомдлын дагуу газар дээр нь очиж шалгасан. Тухайлбал, нэг аймгийнх нь ШШГГ-ын дарга нь албаны машинаар Алтанбулагийн чөлөөт бүсэд очиж, татваргүй барааны дэлгүүрээс их хэмээний архи тогтмол зөөж, өөрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжид худалдан борлуулахад унаагаа ашигладаг байсан нь тогтоогдсон.
Тиймээс өнөөдөр ХЗДХ-ийн сайдын зөвлөл хуралдаж, уг шалгалтын дүнг тал талаас нь ярилцаад олон нийтэд мэдээллэх болно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
122.201.24.205
Omnogov Dund goviin darga nariig solikh heregtei meregjiliin bus humuus
Хариулах202.21.107.85
энэ байдал үнэн бол цолын хураж арга хэмжээ авах хэрэг шүү
Хариулах202.126.90.14
Монголын хамгийн хөлдүү генерал
Хариулах