“Аав самарт яваад ирээгүй. Манайх идэх хоол ч байхгүй...”, “Самранд яваад сураггүй алга болсон”, “Самар түүж байгаад модноос унаж бэртжээ, нас баржээ” гэх мэдээллүүд байнга сонсогдог тул бид байх л ёстой мэт боддог болчхож.
Товчхондоо бол самар дагасан гэмт хэрэг зөрчил их гардаг. Түүний улмаас иргэдийн амьдрал там болж байгаад төдийлөн тоомжиргүй ханддаг. Аав, ээж нь самарт яваад үгүй болсон. Эсвэл эрүүл мэндээрээ хохирсон өрх айлын амьдрал орвонгоороо эргэдэг учраас үүнийг зориуд дурдсан хэрэг.
Тэгвэл үүнийг зохион байгуулалтанд оруулж яагаад болохгүй гэж. Төр хүчилбэл болохгүй зүйлгүй. Ингэж гэмээнэ ургадаг баялаг маань эзэнтэй, хараа хяналттай байж улс орны эдийн засагт ч үр өгөөжөө өгч эхэлнэ.
Үүнд БОАЖЯ ганцаараа зүтгээд тусыг эс олох учраас төр засгийн зүгээс дөмөгхөн дэмжээд өгөх хэрэгтэй.
Самрын бизнес эрхэлдэг компаниуд жилд ойролцоогоор 15-20 тэрбумын төгрөгийн орлогын албан татвараас зугтдаг гэх мэдээлэл бий.
Үүнийг “2015-2017 онд 18 ААН самар экспортлохдоо улсад 16.8 тэрбум төгрөгийн өр үүсгэсэн хэргийг Засгийн газар шүүхэд өг ялсан гэж байсан ч өнөөдөр төлөгдсөн тухай мэдээлэл байдаггүй буюу төлөгдөөгүй” гэсэн мэдээлэл нотолж буй юм.
Тэгвэл өнөөдөр иргэд 1 кг самрыг 15 мянган төгрөгөөр зарж борлуулдаг. Иргэн 100 кг самар зарлаа гэхэд 1 сая 500 мянган төгрөг болно. Үүнээс 0.5 хувиар татвар авахад 75.000 болно. Байгалийн баялгаасаа хүртэж байгаа иргэдэд татварт тэр хэмжээний мөнгө төлөх тухайг тодорхой ойлгуулж, хуулийнхаа зүйл заалтад тусгаад өгчих хэрэгтэй.
Тэгээд ч улс орныхоо эдийн засаг, ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулахаас татгалзах иргэн байх нь юу л бол.
Бодит байдал ийм л учраас БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ баялагаа мөнгө болгож улсад татвар бүрдүүлэхийг хүссэн хэрэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна