Б.Наранбаатар, Э.Энхтөгс, Ж.Энхжаргалан нарыг мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт холбогдуулж шалгаж байгаа нь ҮНЭН

Moderator
2022/10/27

Хан-Уул дүүргийн нэр бүхий хотны байранд МУГТ Б.Наранбаатар, С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс болон иргэн Ж.Энхжаргалан нарын долоон иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсныг Цагдаагийн байгууллагаас илрүүлж, тэднээс мансууруулах төрлийн бодис хураан авсан гэх мэдээлэл гараад байна.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, дээрх иргэдтэй холбоотой хэргийг шалгаж байгаа нь үнэн гэдгийг батлав.

Мөн "Тухайн газраас хураан авсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйлийг шинжилгээнд хүргүүлсэн бөгөөд хариу нь гараагүй байгаа" тухай хэллээ.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.191
    2022/10/29

    Hencj.haana ch togloj bolno.har tamhi bol tsaashaa.busad gol asuudald anhaar.

    Хариулах
  • 202.9.46.191
    2022/10/29

    Zasss surjugneed bh uom.Terbumaar n idsen turiinhen.Umhii mahnii ezed.Undarmaa.Su .Haluun tseld heden tsergee shuljbga tsergiin darga zendee olon asuudal bn.Teriigee shalga.

    Хариулах
  • 43.242.243.184
    2022/10/27

    Хөзрөө болон бусад тоглоомуудыг худалдаанаас татаад авчихаа. Цагдаа нарт маань амаршд МАНгаруудаа

    Хариулах