Төв банкны мөнгөний хатуу бодлоготой холбогдуулан зээлийн гарц багасан ААН-үүд амьдрах үгүй дээрээ тулсан хүндхэн нөхцөл байдалд байна. Эдийн засгийн эгзэгтэй энэ үед бизнес эрхлэгчид төр засгаасаа ээлтэй шийдвэр хүлээж сууна.
Тухайлбал “Төр хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг зогсооно” хэмээн нэр бүхий албан тушаалтнууд хэлж байсан удаатай. Үүнийгээ хөрсөнд буулган, хэрэгжүүлэх хэрэгцээ бий.
Нэгэн том жишээ дурдахад Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаснаар 400 орчим тэрбум төгрөгийн эргэлттэй бизнесийг богино хугацаанд хувийн хэвшилд шилжүүлэх боломж бий болох жишээтэй. Энэ мэт ААН-үүд хийх боломжтой ажлыг төр булааж хийдэг кеис тохиолдол цөөнгүй бий.
Мөн бизнес эрхлэгчдэд өнөөгийн нөхцөл байдлаас харахад зөвхөн санхүүгийн бус улс төрийн шийдвэр, дипломат харилцаанаас шалтгаалсан бэрхшээлүүд олон байна.
Тухайлбал зээлийн гаралтыг нэмэгдүүллээ гээд мөнгөний нийлүүлэлт инфляцад идүүлж, гадагш зах зээл рүү гарч үр ашиггүй зарцуулагдах тул бүтээгдэхүүний тээвэр, ханган нийлүүлэлтийн асуудлыг хөрш орнуудтай тохиролцон шийдвэрлэх нь чухал байна.
Энэ мэт баялаг бүтээгчид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд төрөөс шалтгаалсан гацаанууд их байгааг хэлэх нь зүйтэй биз.
Иймд дээрх асуудлуудад анхаарал тавьж, бизнес эрхлэгчдээ дэмжихгүй бол дараагийн хямрал ойрхон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.9.46.234
төр хувийн хэвшлийнхээ 10 жил зүтгэж босогсон аж ахуйг тусгай зөвшөөрлийг цуцалж улсад хураан авч байгаа нь үнэхээр харамсаж байна
Хариулах