Хотын дарга аа, чадваргүй цүнх баригчдаа “зайлуул”

Moderator
2022/10/26


Төрийн албыг төрлийн болоод танилынх болгож, заримдаа бүр шагналынх, намын шахааных болгосны гай нь гарч, дарга нараа “татаж унагах” нь. Нөгөө пи-ар нь хэтэрч “цөмөрвөл” унадаг гэж ярьдаг шиг. Албатуудынхаа балгаар ажлаа өгсөн дарга олон болсон.
Тэгвэл энэ удаа түүчээлж ажлаа өгчхөж магадгүй хүн нь Хотын дарга Д.Сумъяабазар байж ч магадгүй. Учир нь түүний албатууд, газар, хэлтсийн дарга нар гэж нийслэлийн нэрийг барьсан “том” хүмүүс байдаг болсныг МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат илчилчихлээ.
Л.Мөнхбат “Нийслэлийн Засаг дарга их хурдтай хүн юм шиг байна билээ. Үүрэг өгөөд явчихдаг. Гэтэл доод хүмүүс нь хурдыг нь гүйцэхгүй байх шиг. Тооцоо судалгаагүй ажлаа эхлүүлсэн. Тэрийгээ Засаг даргадаа хэлж чадаагүй. Дугуй цагааны тохижилт тийм л юм болсон.” хэмээн ярьсан.
Үнэндээ ч өнгөрөгч долоо хоногт Хотын дарга “Дугуй цагаан орчмын тохижилтын ажил дууссан тул амралтын бүсийн нээлтийг хийнэ” хэмээн зар түгсэн.
Гэтэл мань дарга Дугуй цагаанд очоод гэнэт нээлт хийх байтугай бүтээн байгуулалтын ажил нь ч дуусаагүйд бухимдаж, дагуулж очсон баахан дарга нараа загнаж, зандарсан.
Зарим албан хтушаалтнууд нь нээлт болох тухай бидэнд буруу мэдээлэл өгчихсөн байна лээ гэж байгаа юм.


Товчхондоо Хотын дарга Д.Сумъяабазарыг тойрсон Захирагчийн ажлын алба, тэдгээрийн албатууд нь хоорондоо ч мэдээллээ солилцдоггүй, даргатаа л сайн хүн шиг харагдаж байвал болчихно гэж боддог гэсэн үг.


Мэдээж МҮИС-ийн хувьд Зайсангийн аман дахь Дугуй цагааны тохижилтын ажил, Гандандангийн хойд дэнжид “эзэн суучхаад” тухайн хэсгийг цементэн ширэнгэ болгочхоод байгаа асуудлууд нь нийтийн эрх ашгийг хохироож буй явдал мөн.
Гэвч Хотын даргатай ойлголцож чадахгүй байгаа нь Д.Сумъяабазар даргыг тойрон хүрээлэгчдээс ихээхэн шалтгаалж байгааг харуулж байгаа хэрэг шүү.

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.161
    2022/10/26

    Зарим нэг доод ажилтнууд нь яаж цавчаа хийх вэ гээд л толгойгоо гашилгаад явж байгаа. Дарханы замыг л хар л даа, ЕС очиж загнаад хятадуудыг нь хөөж явуулаад одоо ийм хурдан болчихлоо. Хятадууд нь болохоор хамаг мөнгөө нөгөө авилгачдад алдчихаад хийхгүй байсан байх. Одоо энэ ажлыг ч гэсэн зүгээр хийж байсан хүмүүсийг нөгөө дундаас нь цавчаа хийдэг хүмүүс л очиж саатуулсан байх. Тэгээд л нэмэлт санхүүжүүлэлт байхгүй бол болохгүй гээд л. Дараа нь Сумька хотын өндөр төсвийг үр ашиггүй зарцуулсан гээд будаа болно доо. Яг л нөгөө Сарангэрэл ковидын үеэр нэг хүнийг 8 саяар эмчилсэн гээд алуулах гээд байгаа шиг

    Хариулах