Сүүлийн үед сургуулийн сурагчдын тамхидалт санаа зовоож, толгой гашилгасан асуудал болж байгаа нь үнэн. Эл асуудлаар сургуулийн удирдлагууд анхаарч эхэлжээ.
Тухайлбал, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Б.Болор улсын хэмжээний нийт сургуулийн удирдлагуудад хандаж уриалга гаргасан нь анхаарал татаж байна.
Тэрбээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх сургуулийн удирдлагууд нийлээд ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулж байгаа электрон тамхийг хориглох талаар санал Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлье" хэмээсэн байгаа юм.
Түүний энэхүү уриалгын санаа нь үнэхээр зөв. Гэхдээ агуулга нь учир дутагдалтай.
Тодруулбал, зөвхөн электрон тамхийг хориглоод утаат тамхийг тааваар нь орхиод татахыг зөвшөөр гэсэнтэй агуулга нэг ойлгогдож байна. Хориглох уриалга гаргаж байгаа бол аль алиныг нь багтаах хэрэгтэй. Түүнийг лоббинд автаад аль нэгнийх нь эрх ашгийг хөндсөн уриалга гаргаж байна гэх шүүмжлэл ч хөвөрч амжив. Нээрээ л лоббинд автаагүй бол адилхан хорны аль нэгийг нь орхигдуулахгүй хоёуланг нь хориглохыг уриалъя.
Утаат тамхийг сургуулийн бүс орчмоос 500 метр зай дотор зарахыг хориглодог. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт, хяналт алдагдаад удаж байгаа нь үнэн. 500 метрээс гадуур худалдан борлууллаа ч сурагчдын ширхэглэн авдаг нь буюу хамгийн их хэрэглэдэг нь утаат тамхи баймаар. Гэтэл хамгийн хортой, хамгийн хямдыг нь хориглохгүй орхих нь ирээдүй болсон хүүхэд залуусын эрүүл мэнд, амь насанд илүү хор хөнөөлтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна