МҮХАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх нэрээр боомилох гэж байна. Хуулийн төсөлд зааснаар “...ашгийн төлөө хуулийн этгээд нь Үндэсний танхимд заавал гишүүнчлэлтэй байна...”, ... Монгол Улсын хуулиар үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч, эсхүл тухайн хуулийн этгээд нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд, эсхүл мэргэжлийн холбооны заавал гишүүнчлэлтэй байна...
Эдгээр нь шинэ аж ахуйн нэгжүүд хүссэн, хүсээгүй шууд МҮХАҮТ-ын гишүүн болох талаарх заалтууд. Тиймээс ч зарим улстөрч болон бизнес эрхлэгчдийн дургүйцлийг хүргэж буй юм.
Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “МҮХАҮТ Монголын бүх аж ахуйн нэгжүүдийг хүчээр өөрийнхөө гишүүн болгох юм байна. Томхон аж ахуйн нэгжээс нь заавал татвар авч, үүн дээрээ үндэслэн үйл ажиллагаа явуулна гэжээ. Төрийн бус байгууллага мөртлөө заавал гишүүнчлэлтэй байлгана гэж байгааг ойлгохгүй байна” гэж байв.
Мөн УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Танхимын санхүүжилтийн асуудал хүндрэлтэй, орлого нь зарлагаа нөхөж чаддаггүй учраас гишүүнчлэлийн татварын орлогоо нэмэгдүүлэх, танхимаас үзүүлдэг үйлчилгээний хөлсөө өөрөө тогтоодог болох шаардлагатай байна” гэж үзэл баримтлалдаа бичсэн. Төслийг харахаар хуулийн этгээдүүд улсын бүртгэлд бүртгүүлээд 14 хоногт багтаан танхимд заавал гишүүнчлэлтэй болж, татвар төлж эхлэхээр байгаа. Өндөр татвар төлж, гоё нэртэй гишүүнчлэлтэй болсон хэсэг нь давуу эрх эдэлж үйлчилгээ авдаг, бусад нь санхүүг нь бүрдүүлж өгдөг болох юм байна.
Хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль гээд аж ахуй эрхлэгч нараа хамгаалж дуугарах юман дээрээ дуугардаггүй хэрнээ татвар, орлогоо нэмнэ гээд хууль оруулж байгааг дэмжихгүй ээ.” гэжээ.
Үнэхээр бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах ёстой атал, томоохон аж ахуйн нэгжүүдийн “бөөгнөрөл” мэт ажиллах болсон МҮХАҮТ-ийн энэ удаагийн хуулийн төсөл нь бизнесийн салбарыг бүхэлд нь атгах гэсэн цөөн хүний санаархал гэж үзэх хүмүүс бий.
Тэр ч утгаараа “Улаанбаатар хотын худалдааны танхим”-аас тухайн хуулийн төслийг дахин сайжруулах шаардлагатай байна гэж уриалга гарган, хэлэлцүүлэг ч өрнүүлэхээр зэхээд байна.

Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Танхим бол дэлхийн улс орнуудад бизнесийн хамгийн гол шүхэр байгууллага байдаг. Бүх хувийн хэвшил, бизнесийг өөрийн эгнээнд нэгтгэдэг. Хамгийн гол нь зөв хамтын ажиллагаа, салбар хоорондын болон өөрөө өөрийгөө удирдахыг дэмжсэн хуулийн төсөл байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэлтэй 24 мянган төрийн бус байгууллага байна. Үүн дотроос бизнестэй холбоотой 3500 орчим мэргэжлийн холбоод бий. Эдгээр холбоод хоорондоо зөв уялдаж ажиллаж чадахгүй байна. Хувийн хэвшлийн эрх ашиг хангагдаж байна уу, төлөөлөл хангалттай байгаа эсэх асуудал үүсээд байгаа. Өөрөөр хэлбэл, компани аж ахуй нэгжийнхээ төлөөлөл болж ажиллах боломжийг уг хуулиар бүрдүүлэх юм” гэх тайлбарыг өгөөд байгаа.
Үнэхээр танхим нь шүхэр байгууллага байсан бол ядаж л “Улаанбаатар хотын худалдааны танхим”-тай хамтран ажиллаж хуулийн төслийнхөө өөрчлөлтийг хэлэлцэн, ярилцах ёстой байсан шүү.
Гэтэл зөвхөн танхимын санхүүжилтийг өсгөхийн тулд гишүүнлчлэлийн татварыг хуулийн хүчээр нэмэх гэж байгаа нь эрхэм ерөнхий О.Амартүвшингийн явуургүй санаархал л гэж хардахаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Сэтгэгдэл бичигдээгүй байна