Сүүлийн үед хүүхдүүд хэт их стресс , ядаргаанд орж маш хурдан биеийн эсэргүүцэл унаж ханиад томуу ихээр хүрч байна. Энэ нь хэт их олон цагаар хичээллэх , гэртээ ирээд олон цагаар даалгавар хийж стресст оруулж уур уцаартай, бухимдуу болгож байна гэдгийг ээж аавууд илэрхийлээд байгаа нь үнэн.
Хүүхэд гэрийн даалгавар хийлээ гээд сургалтанд огт нөлөөлөхгүй, тэр дундаа боловсролын түвшинд. Шууд хэлэхэд үүнийг шинжлэх ухаан батлаад байна. Пенсильванийн их сургуулийн профессор Жеральд Ле Тендр өөрийн 10 жилийн судалгааны үр дүнг хэвлэн нийтэлжээ. Уг судалгаанд сурагчдын гэрийн даалгавар ямар нэгэн үр дүн өгөхгүй гэдгийг тод томруунаар баталжээ.
“Хүүхдэд өөрийн хувийн чөлөөт цаг гэж заавал байх ёстой, тэр энэ цагт юу ч хийхгүй: өдрийн 2-4 цаг. Амбицтай, айдастай эцэг эхчүүд хүүхдийн цагийг зохион байгуулдаг. Дугуйлан, секц, хэл сурах…. Энэ болгонд оролцож байгаа хүн болгон л уур уцаартай, бухимдуу болно” гэж сэтгэл судлаач Михаил Лабковский үзэж байна.
Харандаагаа зажлаад ширээний ард хэдэн цагаар суугаа хүүхдэд муу үр дагавар байхгүй дээ гэж бодож байвал та эндүүрч байна. Өдөрт хагас цаг гэрийн даалгавар хийхэд л бяцхан хүнд маш их стресс болно. Ийм хүүхдүүд нойрондоо муудна, байнга өвдөнө. Ялангуяа нэгдүгээр ангийнханд маш хэцүү үе.
Нэгэн Иргэн :

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
66.181.160.91
Тиймээ маш их даалгавар өгдөг.Гэрийхэн нь давтуулах гээд бөөн уур уцаар стрecc .Шал дэмий зүйл.цээжлэх тогтоох зүйлийг бол өгч болно л доо.Гэхдээ хязгаартай !!! Манай 12 төгссөн ачийг 2 р ангид байхад 8 шүлэг цээжлэх даалгавар байсан 7 хоногийн амралтаар энэ юу гэсэн үг вэ.Амарч чадаагүй шдээ..Амралтаар бас баахан даалгавар өгнөө.!!!
Хариулах192.82.70.224
тийм шүү дугуйлан секцэнд хамрагдсан хүүхдэд бүр ч хэцүү хичээл нь өглөө,өдөр алинд нь орно зөрүүлээд дугуйландаа явна энэ их түгжрэлд явж ирээд тгд даалгавраа хийж өчнөөн цагаар сууж амрах чөлөөт цаг гэж байхгүй үнэхээр энэ даалгавар бол хэтэрхий их ядрааж бнаа үүнийг анхаарч үзээчээ сайд гуай
Хариулах