Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэв. Монгол Улсад шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин дутмаг нь үнэн. гэсэн ч хууль батлахад тооцоо судалгааг орхигдуулж болохгүй. Тухайлбал тус хуулийн төслийн хүрээнд хэд хэдэн анхаарал татах асуудал ажиглагдаж байв.
Нэгдүгээрт, “Шүгээл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгөөр шагнаж урамшуулна” гэх заалт. Энэ талаар УИХ-ын гишүүд ч байр сууриа илэрхийлж байсан. Урамшуулал авна гэх нэрийдлээр бусдыг гүтгэх, матах нөхцөл байдал үүсэх вий гэж. Нэг үгээр шүгэл үлээгч, матаач хоёрыг ялгах зааг хязгаар тодорхой бус байв.
Хоёрдугаарт, Төрийн нууц ихсэж, хувь хүний нууц багассан энэ үед “НУУЦ” гэх баримт мэдээлэл нь өөрөө харьцангуй ойлголт болчихсон. Өөрөөр хэлбэл нууц биш байх ёстой зүйлийг улсын нууцын зэрэглэлд оруулчихсан тохиолдол цөөнгүй. Үүнийг өөрчлөхгүйгээр авлигын индекс буурч, тус хууль хөрсөнд буух нь юу л бол.
Гуравдугаарт, Шүгэл үлээгчдийн мэдээллийг хүлээж авах шат шатны байгууллагууд шударга байж чадах уу. Хэргийг дардаг, хэрэгсэхгүй болгодог, мушгин гуйвуулдаг хүмүүс сүлжээ үүсгэчихсэн байгаа нь ч нууц биш. Бугшсан идээг нь гаргахгүйгээр наагуур нь цэвэрлээд нэмэргүй .
Иймд халтуурдсан хууль хөрсөнд буухаараа балчирддаг тул сайжруулах хэрэгцээ байгааг хууль боловсруулагчид анхаарах хэрэгтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна