Монгол эмэгтэй “260 хадаг нууж“ Оросын хилээр нэвтрэхийг завдан саатуулагджээ

Moderator
2022/10/21

Монгол Улсын иргэн эмэгтэй Оросын хилээр нэвтрэхдээ хадаг нуун авч гарахыг завдсан хэргээр саатуулагджээ. Энэ талаар Соловьевийн гаалийн алба мэдээлснийг "Байкал дейли" дамжуулсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, Монгол Улсын иргэн эмэгтэй суудлын автомашины нөөц дугуйнд 260 хадаг нуусан байжээ. Гаалийн үзлэгийн үеэр гаалийн байцаагч багажинд байх нөөц дугуйны жин их байгааг анзаарсан гэнэ. Улмаар үзлэг хийхэд тус бүрдээ 20 хадаг хийсэн 13 уут олжээ. 


"Орос руу нэвтрэх үедээ тухайн эмэгтэй гаалийн мэдүүлэг бөглөөгүй, зайлшгүй мэдүүлэх бараа бүтээгдэхүүн авч яваагүй гэж хэлсэн. Нуусан барааг олсны дараа танихгүй хүнээс дугуй худалдаж авсан, дотор нь бараа нуусан гэдгийг мэдээгүй хэмээн тайлбарласан" хэмээн Читийн гаалийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

Улмаар гаалийн байцаагчид Монгол Улсын иргэний эсрэг ОХУ-ын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан "Бараа бүтээгдэхүүнийг нуух замаар гаалийн хяналтаас зайлсхийсэн"  хэргээр захиргааны хэрэг үүсгэсэн байна. Оросын Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулийн энэ хэсэгт заасан хэрэгт торгуулийн шийтгэл оноодог аж. Тодруулбал, иргэн болон хуулийн этгээдийг захиргааны хэрэг зөрчилд хамаарах бараа болон тээврийн хэрэгслийн үнийн дүнг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль оноох, бараа бүтээгдэхүүнийг хураах шийтгэл оноодог юм байна.


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.236
    2022/10/25

    Энэ хэнд хэрэгтэй юм бэ өгөөд явуулаач...Тэр нууж гаргаж байгаа алт нүүрсээ илрүүлээч...

    Хариулах
  • 66.181.161.50
    2022/10/24

    Барааг нуусанд хамаг учир байгаа юмуу? Нуугаагүй бол зүгээр байсиймуу? Энэ талаар тайлбар алга?

    Хариулах
  • 202.126.90.82
    2022/10/24

    энд байгаа сэтгэгдэлүүд бүүр элгийн юмаа! хаха бараа нуун дарагдуулсан гэдэг үг оылгохгүй малнууд чинь!

    Хариулах
  • 192.82.68.31
    2022/10/24

    хужаагийн хог зөөж өөртөө гай дууджээ

    Хариулах
  • 46.182.189.251
    2022/10/24

    Паланцгаа хийж орос явдаг бнаа?

    Хариулах
  • 64.119.16.175
    2022/10/23

    Чааваас даа, оросууд нээрээ

    Хариулах
  • 66.181.188.133
    2022/10/23

    хадаг тийм хориотой бараа юмуу?

    Хариулах
    • 202.126.88.152
      2022/10/26

      Шашин бол хар тамхи. Тиймээс хадаг чинь хар тамхи дэлгэрүүлэгч за юу.хаха

  • 192.82.83.104
    2022/10/23

    ОРОС АХ НАР ЧИНЬ НЭГ ИЙМЭРХҮҮ ККК ПИЗДЕС

    Хариулах
  • 192.82.78.66
    2022/10/23

    tsvnhend hadag yavjl baidag yadagch vgvshdee

    Хариулах
  • 64.119.23.209
    2022/10/22

    .Бурхан байгаа цагт хадаг байж таарна.

    Хариулах
  • 66.181.187.152
    2022/10/22

    Хадаг тийм хориотой бараа юм уу ккк

    Хариулах
  • 112.72.10.230
    2022/10/21

    Хахаха, аймаар хэрэг илрүүлжээ. Поздравляю Вам, дураки!

    Хариулах
    • 66.181.180.70
      2022/10/24

  • 64.119.24.113
    2022/10/21

    Meduulegui n buruudsan bn. Orosuud neeh ulun shv. Hadgand hurtel sankts tavih yum bn

    Хариулах