БНХАУ цар тахлыг хязгаарлах чанга хатуу бодлого явуулан, сүүлийн 3 жилийн хугацаанд хатуу хөл хорио тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан Хятадын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдэл өсөж байгаа гэх мэдээлэл бий.
Харин БНХАУ-ын Комминуст намын 20 дугаар их хурал эхэлсэнтэй холбогдуулан Ши Жиньпин илтгэл тавьсан бөгөөд түүний ярианаас ажиглахад ойрын хугацаанд “Тэг Ковид” бодлогыг зөөлрүүлэх шинж тэмдэг харагдсангүй. Энэ нь манай улсын хувьд анхаарлын дохио болов.
Учир нь "Тэг Ковид" бодлогын улмаас манай улсын экспорт саарах боломжтой төдийгүй үүнээс шалтгаалан валютын орлого болон төсвийн орлого хумигдах юм. Энэ эргээд л үнийн өсөлтийг эрчимжүүлнэ.
Үнэн хэрэгтээ өнгөрсөн хугацаанд ч бид “Тэг бодлого”-ын үр дүнг хангалттай амсаж буй. Иймд хөрш орны улс төр, эдийн засаг, нийгмийн байдлыг харгалзан бодлого боловсруулах шаардлага нэгэнт бий болсон гэсэн үг.
Гэхдээ Сангийн сайд Б.Жавхлан Хятадын эдийн засаг саарсан ч Монголын жижиг эдийн засгийг чирээд гарах хангалттай эрэлт бийг онцолж байсан. Үүнийг ч үгүйсгэх аргагүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
64.119.24.142
Төмөр замтай өод яамар ч асуудалгүй шдээ зибдаануудаа
Хариулах