Ж.Батзандан гэх нөхөрт дуртай хүн бараг байхгүй ч түний цахиртан ярихыг нь сонсдог. Учир нь тэр гудамжны тэмцэгчээс өнөөгийн өндөрлөгт хүрсэн тул тийнхүү олны анхааралд байдаг.
Энэ удаад түүний ах Ж.Бат-Эрдэнийн асуудал хоолойд нь хутга тулгасан мэт болж байгаа учраас тэрбээр өөрийн эрхгүй гарч ирсэн. Цус нэгтэй ахан дүүс юм чинь гарч ирэхгүй гээд ч яалтай. Харин тэр зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэгчээр “Ядарч явахад чинь тусалсан. Хүний тус мэдэхгүй бол... “, “Тэр мөнгийг надад өгсөн гэж ойгосон” гэх зэргээр сануулсан, занасан өнгө аястай ярьсан нь олон түмэнд “Ерөнхийлөгч чинь нээрээ энэ нөхөртэй...” гэх эргэлзээ төрүүлсэн. Мөн түүний төлөх мөнгөний үлдэгдэл нь 12.6 тэрбум төгрөг гэж байгаа ч тэрбээр “Тэр мөнгийг надад өгсөн гэж ойлгосон гэх утгатай зүйл ярьсан нь ...” олны эгдүүцлийг дээд цэгт нь хүргэсэн.
Тэгвэл гудамжны тэмцэгч өнөөдөр 12 тэрбум төгрөгийг 1200, 12000 мянган төгрөг шиг санадаг болтлоо баяжсан нь л өөрөө асуудал болчхоод байна. Тиймээс “Ямар шан харамжинд дээрх тооны мөнгийг авсан бэ” гэж ард түмэн түүнээс асуух нь гарцаагүй. Яагаад гэвэл тэр ард түмний нэрийг барьж их ч зүйлийг хийсэн.
Товчхондоо бол тэрбээр ард түмний нэр барьж бусдаас мөнгө, зээл тусламж авдаг. Эх сурвалжийн хэлж буйгаар “Капитал” банкнаас зээл авахдаа “Бид шударга үнэний төлөө явж байгаа, улс орноо хөгжүүлнэ, цаг сайхан болно”, “Төслөө хэрэгжүүлээд зээлээ найдвартай төлнө” гэж авчхаад барьцаа хөрөнгөө өөр тийш нь шилжүүлээд компаниа хууль бусаар дампууруулж найдваргүй зээлдэгч болох тоглоомыг ч тэр гаргууд тоглосон гэж байгаа.
Үнэн үнэнээрээ байж гэмээнэ л ялдаг жамтай. Гэтэл тэр үнэнээрээ, гудамжны тэмцэгчээрээ байж чадаагүй учраас улстөрчдийн шавар шалбаагт гүн шигдчихсэн. Харин одоо үхэхдээ үхэр бууга тавина гэгчээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг онилчхоод “Үхэх хүн ханьсаг” гэгчээр хамт үхнэ гэж айлгаж байгаа кейсийг олны дунд цацаж байна.
Арга ч үгүй юм. Тэр бол Ж.Батзандан шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
66.181.160.26
Ene 100 xubi vnen ene vxeervvd shorond baix yctoi xvn cvrgvvd
Хариулах