Цэргийн амьнаас даргын өрөө чухал...

Moderator
2022/10/19

Жил хүрэхгүй хугацаанд олон асуудал гараад байхад ХХЕГ-ын удирдлагуудын зүгээс  ганц удаа ганхийж байсангүй. 

Тэгвэл  энэ удаа ХХЕГ-ын дарга тайлбар хийхдээ олны дургүйг тун ч их хүргэж орхив.
Тэрбээр “Цэрэг ачиж явсан  машин хажуулдсан. Одоогоор Хэнтий амйгийн эмнэлэгт зарим нь эмчлүүлж байгаа. Дөрвөн цэргийн толгой хагарсан. Хоёр цэрэгт хүзүүний зөөлөн эдийн гэмтэл илэрсэн. Цэргүүдийн биеийн байдал зүгээр байгаа.  
Цэрэг татах, халахад бид хариуцлагатай хандах хэрэгтэй. Бололцоотой хэмжээгээр л тээврийн хэрэгсэл гаргаж аймаг хооронд тээвэрлэж байна. Хилийн цэрэгт тээврийн хэрэгсэл асуудалтай байгаа. Ирэх онд хилийн заставуудын тээврийн хэрэгслийг шийдчих болов уу гэсэн төсөөлөлтэй байна... Энэ осолд техникийн хүчин зүйл нөлөөлж байгаа ч хүний хариуцлагын асуудал яригдана...” гэв.
Тэгвэл олны зүгээс “Хилийн цэрэг мөнгөтэй. Замын-Үүдийн хил дээр чингэлэг зөөж байгаа 30 ширхэг автомашиныг нэгийг нь дор хаяж 100 сая төгрөгөөр авсан” Одоо офиссын өрөөгөө томсгож бүр 9 давхар  барилга барьж байгаа. Тэгвэл тэр мөнгөө хил рүү хилчид рүү, заставуудад зарцуулж яагаад болохгүй гэж...” хэмээн бухимдаж байгаа. Бухимдах нь ч аргагүй. Хил дээр  үүрэг гүйцтэгэдэг хүмүүс ах дүү хамаатан садан аав ээжгүй хүмүүс биш шүү дээ.  
Харин тэр 30 ширхэг машиныг Засгийн газрын зүгээс өмнөд хил дээр “Чингэлэг тээвэр” -ийн ажиллагааг эхлүүлэхэд зарцуулах 3 тэрбум төгрөгнөөс авсан гэж л дахин олныг бүү бухимдуулаарай. 
Үнэндээ бол тэр 30-ын 28 нь л одоо ажиллаж байгаа бөгөөд 2 нь эвдэрсэн, осол гаргасан гэх шатгаанаар жагсаалаас хасагдчихаад байгаа. 
Энэ байдлаас харахад цэргийн амь нас, эрүүл мэндээс дарга нарын өрөө чухал гэж харагдаж байгаа учраас олон түмэн дургүйцэж бухимдаж байгаа хэрэг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна