ШШГЕГ-ын дарга Д.Загджавын болсноос хойш тус газарт алдаа, зөрчил тасрахаа больсон. Тэр нь уртаас урт жагсаалт болчхоод байгаа талаар бид өмнө мэдээлж байсан
Тэгвэл ШШГЕГ-ын дарга Д.Загджавын хууль бус үйлдэлийг шалгахаар Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шалгалт оруулжээ.
ХЗДХЯ-наас ШШГЕГ-ын дарга Д.Загджавыг шалгах ажлын хэсэг гаргасан билээ.
Тэгвэл өнөөдөр шуурхай тус ажлын хэсгийг ахалж буй ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодруулахад "Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хууль дүрмийн хэрэгжилт, алба хаагчдын сахилга, ёсзүй болон санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт оруулсан. Мөн ШШГЕГ-ын дарга Д.Загджавтай холбоотой бүх үйлдлүүд болон бичиг баримтуудыг шалгаж байна. Энэ талаар нэмэлт мэдээ, мэдээлэл өгөх бол ажлын хэсэгт хандан өгөх боломжтой. Энэхүү төлөвлөгөөт бус шалгалтын дүн энэ сарын 25-нд гаргаж, ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шуурхай хэлэлцэнэ." гэв.
Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "ХЗДХ-ийн сайдын тушаалаар ШШГЕГ-ын дарга Д.Загджав холбоотой асуудлаар сахилгын болон эрүүгийн гэмт хэрэг зөрчилтэй холбоотой олон нийтийн мэдээллийг хэрэгслүүдээр гарсан болон албаны шугамаар ирсэн мэдээллүүдийг шалгах ажлын хэсэг гаргасан. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь чөлөөлнө." гэж мэдэгдэж байсан билээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
103.229.122.50
Энэ Загджав ер нь аль терийн veд ендер албан тушаалд дэвшээд явахын. Бvх салбарын мэдлэгтэй их мундаг хvн юм байх даа. Хан-Уул дvvргийн дарга байхдаа Зайсангийн газрын их л асуудал гаргаж байсан. Дэвшээд л явсан.Аль засгийн veд ендрее аваад нисээд л бгаа хvн дээ
Хариулах202.126.89.17
Оюун эрдэнийн ЗГ хар масс-с айж чадалтай боловсон хүчнүүдээ нэг нэгээр нь намнаж байна.
Хариулах66.181.186.189
Загджав ямар чадалтай юм бол, хэлээч хө