​ Д.Сумъяабазар дарга аа, үүрэг гүйцэтгэгч Г.Содбаярыг зайлуулна уу

Moderator
2022/10/18

Өнгөрсөн хоногт манай сайт хашаа, хороогоороо эвлэлдэн нэгдэж орон сууцтай болох гэсэн иргэдийн мөрөөдлийг үгүй хийж буй Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү болон түүний доод албатууд эрх мэдэл, албан тушаалаа хэрхэн ашиглаж буй талаарх мэдээллийг хүргэсэн.
Иргэд арга ядаад асуудлыг нь шийдээд өгчих эрхтэн дархтныг хайсны эцэст Хотын дарга Д.Сумъяабазарт хандсан.
Гэтэл ажил ихтэй хотын дарга уг асуудлыг ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэдээ даатгаж тэрбээр “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийнхний гомдлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга түр орлонгоор тавигдаад буй И.Баатархүүд шилжүүлж “Ирсэн гомдлын мөрөөр яаралтай шалгаж хариуг нь өгөх”-ийг үүрэгдсэн.
Мань И.Баатархүү дарга зөвлөхөөсөө ирсэн гомдлыг хуулийн хэлтэс рүүгээ шилжүүлж гомдлыг шалгаж гомдогч этгээдэд хариу тайлбар өгөхийг үүрэг болгосон нь гарцаагүй. Уг нь хотын дарга Д.Сумъяабазар өөрийнхөө албатуудадаа итгэж иргэдийн өгсөн гомдлыг сайтар шалгаж нягтлана хэмээн итгэсэн хэрэг.
Гэтэл Хотын хууль хэлтсийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж буй Г.Содбаяр гэгч бичиг үсэг тайлагдаагүй юм шиг нөхөрлөлийн гаргасан гомдолтой уншиж танилцалгүйгээр “Дахин хяналтын хороогоор хэлэлцүүлэх хэрэгтэй” гэх албан бичгийг шуудангаао дамжуулж “Газрын эзэн Баянзүрх нөхөрлөл”-ийнхэнд хүргүүлж, тэдний гайхшралыг төрүүлэв.



Уг нь тэд хяналтын хороогоор дахин хэлэлцүүлэх бус “Хяналтын хорооны хурлын шийдвэр болон есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд дахин санал хураасан шийдвэрийг эцэслэж танилцуулаагүйгээс Хот байгуулалт хөгжлийн газар дээр ерөнхий төлөвлөгөө батлагдахгүй байна. Яаралтай танилцуулж, мэдээллээр хангаж, энэ үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэсэн утга бүхий гомдлыг Хотын дарга Д.Сумъяабазарын нэр дээр хаяглан хүргүүлсэн.
Гэтэл иргэдийнхээ гаргасан гомдлыг хуулийн дагуу сайтар шалгаж, нягтлах ёстой НЗДТГ-ын Хууль, Эрх зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Содбаяр ажилдаа хайнга хандаж 1000 гаруй иргэний эрх ашгийг хөсөр хаяж, төрийн албаны хурган дарга нарыг хамгаалсан бичиг үйлдэж илгээсэн нь түүнийг энэ ажилдаа тэнцэхгүй этгээд гэдгийг баталлаа.

Тиймээс Хотын дарга аа, ажлаа хийж мэдэхгүй, ирсэн бичиг баримтын агуулгыг нь ойлгохгүй суудлын бөглөөс хийж буй Хууль, Эрх зүйн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Содбаяртаа хариуцлага тооцож албан тушаалаас нь зайлуулна уу.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.210
    2022/10/18

    Нэг сайтаар төрийн ажлыг заалгах хэрэг үү! Аягүй дураараа юм аа. Тэгвэл бүгд сайтуудаар таалагдах, таалагдахгүй шийдвэрээ гаргуулах гээд бичүүлцгээе!

    Хариулах
  • 66.181.183.184
    2022/10/18

    Oorteigee adil holduu humuusee zailuul

    Хариулах