​ Яамнаас л холхон байгаарай Ж.Чинбүрэн гишүүн ээ

Moderator
2022/10/18

“Өргөө” амаржих газрын захирлын асуудал эрүүл мэндийн салбарт бугшсан “идээ бээр”-ийг илчилж, С.Энхболд сайдын суудал ч ганхаж эхэлсэн.
Гэтэл яг “Өргөө” амаржих газарт илчлэгдсэн шиг иргэдээс гарын мөнгө авдаг, танилгүй бол үхэл рүү хэт хурдан явдаг гээд олон асуудалтай байсан ХСҮТ-ийн захирал явсан Ж.Чинбүрэн сайд болохоор гэтэж явна гэнэ.
Тэр УИХ-ын гишүүн болсныхоо дараа Эрүүл мэндийн сайд болох гэж зүтгэсэн, бараагүй. Тухайн үед Засгийн газрын тухай хуулийн дагуу давхар дээлт нь олон болчхоод Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй тулж чадаагүй.
Тиймээс Ж.Чинбүрэн гишүүн ёстой оргүйгээс охинтой нь гэгчээр өөрийн өмнөх эхнэр С.Төгсдэлгэрийг нэг үе зүтгүүлээд бараагүй.
Харин энэ удаа “давхар дээл”-т хэд байх нь хамаагүй “болчихсон” болохоор мань гишүүн Ж.Чинбүрэн өөрөө сайдын суудал руу тэмүүлж, зүтгэх болж. Уг нь Эрүүл мэндийн салбарт бугшсан идээ, бээр, эмч, мэргэжилтнүүдийн ёс зүйгүй байдлаас үүдэж, сайдын суудал нь ганхсан шүү. Тийм байтал Ж.Чинбүрэнг сайд болгоно гэвэл элгээрээ хэвтсэн Эрүүл мэндийн салбар хэзээ ч сэхэхгүйгээр бөхөх нь ээ.


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.145
    2022/10/19

    Сонин юм бэ?Монголд энэнээс өөр элэгний чадварлаг эмч бхгүй гээд л тахин шүтсээр их хурлын гишүүн болгочихоо биз дэ.Одоо болохоор энэ хүнээс ЭМийн салбараа хол байлга болохгүй бүтэхгүй хүн гэх юм.Энэ нөхөр зүгээр эмчээ хийгээд явбал яасын .бас нэг шуналын хүүдий

    Хариулах
  • 202.179.21.203
    2022/10/18

    Жонхуу баттулгын долоогч эрүүл мэндийн яамнаас холхон байгаарай

    Хариулах
  • 203.23.49.219
    2022/10/18

    Энэ сайд болвол ЭМЯ дампуурч байнгаа юм даа

    Хариулах
  • 203.23.49.219
    2022/10/18

    Энэ Чинбүрэн мөртөө эмчээ хийж байхгүй авилгал авч баяжаад л төр лүү зүтгэх юм аа

    Хариулах
  • 66.181.161.74
    2022/10/18

    Шунлын бузар төрөөс зайлж шорондоо хат

    Хариулах
  • 103.57.94.71
    2022/10/18

    Арай үгүй байлгүйдээ.

    Хариулах
  • 66.181.183.184
    2022/10/18

    Said bolj bhgui chuluuchin hun chuluugaa butlaad yavj bsan ni deer

    Хариулах
  • 103.57.93.74
    2022/10/18

    Монголчуудын зовлонгоор баяжсан. Эмийн шахааны босс чамд биш гэхэд үр хүүхэд ач зээ нар т чинь шан ирдэг шүү

    Хариулах