Баянгол дүүрэгт траншейнаас нэр, хаяг тодорхойгүй цогцос олдлоо

Moderator
2022/10/13

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны дулааны шугамын худгаас цогцос олджээ.
Тодруулбал, цогцос байна гэх дуудлагыг аравдугаар сарын 12-ны өдрийн 14:32 цагт хүлээн авч, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:45 цагт очсон байна. Ингээд нэр, хаяг тодорхойгүй, 40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг 3.5 метрийн гүнтэй дулааны шугамын худгаас 30 минут ажиллан гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.61
    2022/10/13

    Энд тэндээс зөндөө л үхсэн хүн олдох юм баригдаж байгаа алуурчин алга.

    Хариулах