Сүүлийн жилүүдэд Солонгосын кино урлаг дэлхий дахинд үнэлэгдэж эрчимтэй хөгжиж байгааг хэн хүнгүй мэдэх бил ээ. Эдгээр өдрүүдэд Өмнөд Солонгос улсын Бусаны олон улсын кино наадам болж, бүхий л хэвлэл мэдээлэл Бусан хотод анхаарлаа хандуулаад байна. Тэгвэл энэ удаагийн наадамд Монгол хүн шүүгчээр ажиллаж байгаа мэдээг хүргэхэд таатай байна.

Даваасамбуугийн Цэнгэл (PhD) нь кино продюсер, дистрибютор юм. Мөн CУИС, Радио телевиз медиа урлагийн их сургуулийн багшаар ажилладаг манай урдаа барих кино салбарын төлөөлөл юм.

Тэрээр 2015 оноос хойш олон улсын кино наадмын шүүгчээр томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд АНУ-ын CalState LA хэл соёлын хөтөлбөр, Чонжүгийн их сургуулийг докторын зэрэгтэй төгсөж, Харварын их сургуульд мэргэжил дээшлүүлж, Бусаны кино продюсерын сургуульд суралцаж байсан юм байна.

Тэрээр 2015 оноос хойш Өмнөд Солонгосын Бучён олон улсын фантастик кино наадам, Филиппин улсын CineMalaya, Вьетнамын Ханой олон улсын кино наадам, Хятад улсад зохиогдсон ШХАБ-ын кино наадам, Италийн Asiatica, Religion Today кино наадам, Пусан дахь олон улсын залуучууд, хүүхдийн кино наадам, Бусаны олон улсын кино наадмыг оролцуулаад тус тус 7 дахь жилдээ олон улсын шүүгчээр ажиллаж байгаа юм байна. Мөн Монголын олон найруулагч, продюсер уран бүтээлчидтэй хамтран ажиллаж олон улсын кино наадам явуулах, олон улсын зах зээлд зарж борлуулах ажлыг Соёлын Дистрибютор компаниараа дамжуулан хийдэг гэдгээ дурдсан юм. Монголын кино урлаг хөгжиж байгаа энэ үед энэ мэт олон улсын харилцааны гүүр болсон хүмүүс байгаад талархаж хамтын ажиллаж байгаад талархаж байна.
Наадмын вэбсайт дээрх мэдээллийг дараах линкээс авах боломжтой юм байна. https://www.biff.kr/eng/addon/10000001/page.asp?page_num=4950
Мөн кино салбарын нэрийн хуудсыг нь эндээс харах боломжтой юм байна.
https://www.imdb.com/name/nm8773695/?ref_=nv_sr_srsg_0
Түүнтэй холбогдохыг хүсвэл дараах хаягаар холбогдож болох юм байна.
Имэйл:cultutredistributor@gmail.com
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
66.181.160.85
mundag bna
Хариулах