Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэх үеэс л УИХ-ын зарим гишүүн бухимдаж, Сангийн сайдад уураа гаргах болсон.
Тэдний нэг нь Ж.Бат-Эрдэнэ. Түүний сонгогдсон Булган аймгийн орон нутгийн төсөвт 8 тэрбум төгрөг төсөвлөснөөс болж тэр уурлаад байгаа. Түүнээс биш бас ч үгүй 40 тэрбум төгрөгөөр 30 төсөл санхүүжүүлэхээр төсөвлөгдчихсөн байгаа.
Мань хүний хэлж байгаагаар хувийн халааснаасаа мөнгө гаргаж байгаа юм шиг санхүүжүүлж байна гээд байгаа. Ямар сайндаа л Сангийн сайд Б.Жавхлан “Баримталж байгаа хууль маань энэ. Засаг захиргааны нэгжийн тухай хуульд заасны дагуу томъёогоор нь оруулсан. Хуулиа унш” гэх вэ дээ.
Ингээд ч зогсохгүй Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Хэн нэгэн эрх мэдлээ дагаад илүү явж болохгүй байхгүй юу.” гэсэн нь Хэнтий аймагт хэт их хөрөнгө төсөвлөсөн гэх үгийг ч давхар дайж буй бололтой.
Хэрвээ үнэхээр эрх мэдлээрээ далайлгаад байгаа бол Засгийн газрын ХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараагийн сонгуульд нэр дэвшихээ бодоод Говь-Алтайд их мөнгө төсөвлөх “эрх” эдэлж болох л байсан. Гэвч тэгсэнгүй. Тус аймгийн орон нутгийн төсөвт 15 тэрбумыг төсөвлөж, 43 тэрбумын 54 төсөл хэрэгжүүлнэ гэхэд бухимдаж, чарлаад сүрийг үзүүлсэнгүй шүү дээ.
Сонгуулийн жилийн өмнө төсвийн реформыг эхлүүлсэн нь нэг тойргоос олон удаа сонгогдсон ч нутгаа хөгжүүлж чадаагүй гишүүдийн хувьд “усалгаа”-ны мөнгөгүй болсондоо бухимдаад байгаа нь энэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
192.82.91.164
Тэр хуулинд нь Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ нар нутагтаа бусад аймгаас 20 дахин их төсөв хуваарилж аваад дураараа авирлаж үр ашиггүй зүйлд хөрөнгө оруулж цавча хийж болно гэсэн заалт байдаг юмуу Жавхлаан.
Хариулах